Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 9.9 хувиар буурчээ

Монгол Улсын ажилгүйдлийн хэмжээ буурч байгаа талаар Хөдөлмөрийн төв биржээс мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд бүртгэлтэй ажилгүй иргэн 37 мянга байсан бол энэ жил 33 мянга 800 болж, 9.9 хувиар буурчээ.
Манайд нийт 48 мянга гаруй аж ахуйн нэгж байгаа бөгөөд бүгд Хөдөлмөрийн биржид ажлын байрны захиалга өгдөг гэнэ

Хөдөлмөрийн биржээс Тогооч, мэргэшсэн нягтлан бодогч, гагнуурчин, барилгын зураг төслийн инженер хамгийн эрэлттэй байна. Харин орчуулагч, хуульч, эдийн засагч бол эрэлт багатай байгаа. Сургууль төгсөж байгаа залуусыг авч үзвэл МСҮТ төгссөн залуус илүү хурдан ажилд ордог. Ажил олгогчид сургууль төгсөхөөс нь өмнө тухайн МСҮТ-үүдтэй гэрээ байгуулж, ажлын байрандаа бүртгэж авдаг болсон гэх мэдээллийг өглөө.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.