Патент авахаар 227 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ
Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 оны эхний хагас жилд шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 227 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 7 -гоор буурчээ.

Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 46 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна. Иргэн, хуулийн этгээдээс 2020 оны эхний хагас жилд ирүүлсэн 164 бүтээлд патент олгосны 50 нь шинэ бүтээлийнх, 114 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент 47-гоор буурч, бүтээгдэхүүний загварын патент 42 -оор өсжээ. Харин 2020 оны 6 дугаар сард шинэ бүтээлд 12 патент, бүтээгдэхүүний загварт 19 патент олгосон нь өмнөх сараас шинэ бүтээлийн патент 8 (3.0 дахин)-аар нэмэгдэж, бүтээгдэхүүний загварын патент 9 -өөр буурсан байна.

Шинэ бүтээлд олгосон патентыг олон улсын ангиллаар авч үзэхэд 11 нь механик инженер, гэрэлтүүлэг, халаалт, зэвсэг, тэсрэх бодис, 10 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 9 нь хими, төмөрлөг, 9 нь барилга, уул уурхай, 17 нь бусад ангилалд хамаарч байна.

Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар 2020 оны эхний хагас жилд 151 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 22-оор нэмэгджээ. Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 113 ашигтай загварт гэрчилгээ олгосон нь өмнөх оны мөн үеэс 23-аар өсжээ.

Монгол Улсын хэмжээнд 2020 оны эхний хагас жилд барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 2051 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 942 нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна. Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 2172 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон нь өмнөх оны мөн үеэс 478 (28.2%)-аар өсөж, 1024 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан байна. Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 2020 оны эхний хагас жилд 594 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаснаас бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон нь өмнөх оны мөн үеэс 64 (12.1%)-өөр өсжээ.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-07-27 10:39:16
    Оюуны өмчийн газрт шинэ бүтээл гаргаад баталгаажуулах гэхээр алдахгүй бусдад мөнгөөр дамжуулахгүй гэх баталгаа байхгүй. тэгээд айгаад бүтээлээ өндөг дарсан тахи...