ОХУ вакцин бэлэн болсон гэдгийг зарлалаа

ОХУ коронавирусын эсрэг вакцины II шатны туршилтаа хараахан дуусаагүй, III шатны туршилтаа эхлээгүй боловч вакцин бэлэн болсон гэж мэдэгдлээ. Вакцины явцыг хурдасгах тал дээр Засгийн газар судлаачидтай хамтарч ажиллаж байна.  Тус улсын Батлан хамгаалах яам даваа гаригт I үе шатны сорилтод орсон сайн дурын цэргүүдийг чөлөөлж буйгаа зарлалаа. Батлан хамгаалах яамны орлогч дарга Руслан Цаликов “Argumenty i Fakty “ сонинд  “Цэргийн судлаачид болон Гамалеяа судалгааны хүрээлэнгийн тархвар судлал, микробиологийн эрдэмтэд эцсийн үнэлгээг хийсэн. Чөлөөлөгдсөн бүх сайн дурын ажилтан коронавирусаас хамгаалах дархлаатай болсон. Тиймээс шинэ төрлийн коронавирусын эсрэг анхны вакцин бэлэн болсон” гэж ярьжээ. 

Харин Оросын эрүүл мэндийн яам вакцины туршилт хараахан дуусаагүй гэв. Эрүүл мэндийн яамны туслах Алексей Кузнецов “II шатны сорилын дараа вакциныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр төлөвлөж байна. Ирэх сарын 3-нд II шатанд хамрагдсан 100 хүний сорил дуусна гэж таамаглаж байна. Энэ оны сүүлч гэхэд дэлхийн бусад оронтой хамтран 200 сая тун вакцин үйлдвэрлэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Бид вакцинаа олон нийтэд худалдаанд гаргахаар шуурхай ажиллаж байна” гэлээ. 

Тухайлбал, Турк, Арабын нэгдсэн Эмират улс болон бусад орон III шатны туршилтад оролцоно гэв. Өчигдрийн байдлаар ОХУ-д 795 мянган хүн халдвар авч, 12 мянган хүн нас барснаар дэлхийд дөрөвт жагсаж байна. Тус улсын шинжээчид 50 өөр төрлийн вакцин туршиж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Их Британи, АНУ, Канад Оросын хакерчид вакцины судалгааны байгууллага руу халдсан гэдэг мэдэгдлийг няцаасан юм. 
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Б.Должинжав

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.