Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүн эдгэрч гарлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 15.101.000 хүн энэ өвчнөөр өвчилж,  622.000 хүн нас бараад байна. Коронавирусийн цар тахал эхэлж байх үед 3 сарын хугацаанд нэг сая хүн халдвар авлаа  гэж ярьдаг байсан бол одоо 4-5 хоногт нэг сая хүн уг өвнөөр өвчилж байгаа нь энэ өвчний тархалт ямар өндөр байгааг харуулж байна.  Одоогоор  9.2 сая хүн эдгэрч гарсан бол  5.3 сая гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 202.000 хүн халдвар авч 4000 гаруй хүн нас бараад байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын  лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 426 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Өнөөдөр нэг хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжлээ. 34 настай эмэгтэй 14 хоног эмчлэгдсэн. Нийт батлагдсан тохиолдол  287, эдгэрсэн 214, эмчилгээнд 73, биеийн байдлыг үнэлвэл 63 хүн хөнгөн, 10 хүн хүндэвтэр байна. Одоо бид энэ сард ирэх 3 тусгай үүргийн онгоцыг хүлээн авах бэлтгэлээ ханган ажиллаж байна" гэв.


С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus