Нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг нээлттэй болгоно

Иргэдээс ирж буй санал, шүүмжлэлийг харгалзан татан авах ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг ил тод болгох чиглэлийг Улсын Онцгой комиссын даргаас өгсөнтэй холбоотойгоор хилийн чанадад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудад хандан нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэдийн бүртгэлийг олон нийтэд ил тод болгох чиглэлийг Гадаад харилцааны яамнаас нийт Элчин сайдын яам, Ерөнхий консулын газартаа өгөөд байна.

Нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэдийн бүртгэлийг Хувь хүний нууцын тухай хууль тогтоомжид нийцүүлэн овог, нэр, өргөдөл анх гаргасан огноогоор нь эрэмбэлэн жагсааж, олон нийтэд нээлттэй болгосноор тусгай үүргийн нислэгт хэзээ хамрагдаж, эх орондоо буцах боломжтой талаарх мэдээллийг нээлттэй авах боломж бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар гадаадын 55 улсаас 10614 иргэн нутаг буцах хүсэлтээ өгчээ.

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоож, хилийн чанадад нутаг буцах хүсэлтэй иргэдийг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан автозамын боомтуудаар болон тусгай үүргийн нислэгүүдээр 2020 оны 7 дугаар сарын 22-ны өнөөдрийн байдлаар 14,367 иргэнийг татан аваад байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2020-07-26 00:21:53
    Ongorson boroonii hoinoos tsuv nomorch baigaatai adil. Olon ger bul, ovchton, huuhed, ondor nastan ger bul eh ornoo sanasaar l bn. Australias
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Nersiig ni sain harzgaaya 2020-07-24 00:56:51
    Gadaadad zugtaj garsan zarim ni awilga, alban tushaaliin hergeer mon eh ornoosoo hulgai hiisen humuusiin ners ni IL bolgoh ni dee yanz ni! Anhaaraltai harzgaay...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-07-23 09:21:27
    хулгайчуудын хүмүүс нь зөөгдөөд дуусчиж
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol hun buriin ami UNETEI 2020-07-23 08:49:40
    МОНГОЛ ХҮН БҮРИЙН АМЬ ҮНЭТЭЙ.ТЭД БҮГД ШАЛТАГ ТООЧИХ АРГАЛАХ ХУУРАХДАА МЭРЭГЖЛИЙН,АРЫН ХААЛГА,АВИЛГАД АВТСАН ШИНЖТЭЙ, ШАЛТАГ ХАМААГҮЙ,ӨДӨР,САРААР НЬ АВАХ НЬ ЗӨВ...
    172.69.63.24
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-07-23 03:08:26
    Янз нь дарга нар өөрсдийхөө хүмүүсийг татаж авч дуусчээ.
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
    •  2020-07-23 08:44:56
      тэгж ээ тэгж. өөрсдийн хамааралтай луйварчдаа авч татаж гүйцэж. одоо дугаараараа ирэг гээд сул хаялаа даа
      172.69.252.133
      Мэдэгдсэн Хариулах