Байгаль хамгаалах аян эхэллээ

Байгаль хамгаалах намрын сарын аян жил бүрийн  10 дугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ныг хүртэлх хугацаанд болдог билээ. Энэ жилийн 2 Байгаль хамгаалах аяны нээлт өнөөдөр боллоо.

Энэ удаагийн Байгаль хамгаалах сарын аянаар -Ус-ухаалаг хэрэглээ- ухамсартай хэмнэлт" уриалга гаргаж, Монгол Улсын усны нөөц, ашиглалт, бохирдлын талаар олон нийт, хэрэглэгчдэд зөв мэдлэг, мэдээлэл өгч, төрийн байгууллагаас явуулж буй бодлого, хэрэгжилт, салбар хоорондын уялдааг сайжруулахад чиглэж байна. Мөн төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, олон нийтийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой ажээ.

Аянд Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн , Ус сувгийг удирдах газар, Нийслэлийн байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, Байгаль орчны хэмжил зүйн лаборатори, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, “Монгол Ус” ТӨҮГ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгджээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine