Агентлагийн дарга нарыг томиллоо
Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга нарыг томиллоо.

Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус газрын дэд дарга, хурандаа Ж.Болд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зөвлөх Б.Цэнгэл,  Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Улсын Бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулга,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар Уул уурхайн дэд сайд асан Д.Загджав нарыг тус тус томилсон байна.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-07-25 11:05:08
    Энэ Загджавд төр ямар их өртэй юм бэ заавал л нэг дарга сэтэр зүүж байх юм очсон салбар нь өөдлөж байгаа юм байхгүй улам л дордох юм Зайлуулаач ээ
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • I 2020-07-23 00:30:06
    Baasandorj songuuli sain luivardsan geed shagnalaa avchee
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүрэлсүх их муу байна 2020-07-22 07:59:02
    МАН-н хэдэн авилгачидаа өөр хооронд нь солиод бага зэрэг өөрчлөөд тавьжээ. Хэлбэр нь өөр ч агуулга нь яг хэвээрээ бузар авилагчид
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Дулам 2020-07-22 07:50:35
    Эд нар тэнээд нууц амрагуудаа ажилд тавих байх даа
    162.158.166.34
    Мэдэгдсэн Хариулах