Гол мөрний усны түвшин 20-100 см даван үерлэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адгаар олон жилийн дунджийг 20-100 см, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн голын эх, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Хариг, Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул гол Лүн сум орчимд үерийн түвшинг 20 см орчим  тус тус даван үерлэж байна.

 Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж, аялал зугаалгаар яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
  • Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2020-07-22 13:11:37
    ТУУЛ голын ай сав дотор Бартаат Замын АРЗГАР 2 БОЛОН 4 ДУГУЙТАЙ МОТОЦИКЛООР ЁСТОЙ НЭГ УРЖ ӨГЧӨӨ. ИНГЭЖ ӨНГӨН ШИМТ ХӨРСИЙГ УРЖ ГЭМТЭЭСЭЭР БАЙХ ЮМ БОЛОВ УУ.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-07-22 05:43:30
    талдаа ган болж талдаа үер болж байна . улс төрд орох гээж самбараа замаар нэг тараан байрлуулсан орк ИХгишүүдийн буруу: тэнгэр хилэгнүүлэв. тэднийг ниргээсэй....
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах