Ахмад настныг суулгаагүй явсан автобусны жолоочид хариуцлага тооцлоо

Энэ сарын 20-ны өдөр нийтийн тээврийн жолооч ахмад настаныг автобусандаа суулгалгүй хөдөлсөн талаар иргэний гомдолын дагуу тухайн нийтийн тээврийн жолоочид холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Цаашид энэ төрлийн зөрчил, дутагдлыг иргэд нийтийн тээврийн үйлчилгээний газрын 7004-4040 дугаарын утсанд мэдэгдэж байх юм байна. Иргэдээс ирсэн гомдол саналын дагуу шалгаж, шийдвэрлээд явна. Түүнчлэн нийтийн тээврийн жолоочийн зөрчил дутагдлын талаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад анхааруулан, ёс зүйн доголдол гаргахгүй байх тал дээр сануулга өгч анхааруулсан талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч  Б.Отгонсүхийн ажлын албанаас мэдээллээ. 

Arslan.mn

Arslan.mn

 
   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mash zuv 2020-07-22 18:16:48
    ene bol zuv. Mongol hun ahmadaa mash ih hundetgedeg. Ene bol bidnii ulamjlalt saihan soel shuu dee.
  • зочин 2020-07-22 10:47:26
    Автобусны жолооч нар утсаараа байнга ярьдаг. Тэгээд аажуухан гэлдэрдэг. Зам хорооно гэж байхгүй. Энэ дутагдлыг засуулна уу 7004-4040-өө!!!
  • Зөв 2020-07-22 08:29:00
    ЗӨВ. АХМАД НАСТАН ХАРАХААРАА ЗУГТААДАГ АВТУСНУУД БИЙ
  • Ахмад настан 2020-07-22 07:15:00
    Жолооч толиндоо харахгүй замаа харах тохиолдолд маажиганаад хаалга руу дөхөж байгаа биднийг харахгүй тохиолдол байдаг. Тийм үед дараагийн автобусанд суучнихна
  • zochin 2020-07-22 05:11:01
    Ийм юм зөндөө. Одбаяр гэдэг хүн орхиж явсан юм гэж ойлголоо