УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг/ Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт Г.Солтан /Улсын Их Хурлын гишүүн асан/-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтас бүхий Эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан.

Шүүгдэгч Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зарласан боловч түүний өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд шүүхээс шүүгдэгч Г.Солтаныг өмгөөлүүлэх эрхээр хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт товлож, шүүгдэгч Г.Солтанд урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

Эх сурвалж : Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • м 2020-07-21 07:58:00
    яачихсан шүүх вэ бүх насаараа хойшлуулсанч болохиймуу хаашайн , тгд нийгмийг дасгаж байгаад хэрэгсэхгүй болгодог
    172.68.146.143
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-07-21 07:37:08
    цааз шүү дээ. татвараараа төлсөн мөнгөөрөө тэжээж дахин луйвардуулж цусаа соруулж байх гэж үү? албан тушаалтаны хэрэгтэнгүүдэд шууд л цааз өг дөө ШҮҮХ ГЭДЭГ мал...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах