Тэдний зодоон ил гарч ирж, АН-ынхны зөрчилд төгсгөл ирлээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс Ерөнхийлөгч Х.Баттулгад бичсэн ил захидал өчигдөржин олны яриа, цахим сүлжээний сэдэв боллоо. Ч.Сайханбилэг “...Бүх “Шорон операци”-ийг ганц Маэстро л удирдаж байгаа. Тэр нь ганц Баттулга!

...“Эрэл”-ийн Эрдэнэбатын хормойнд зүүгдэн улс төрд “ногоон”-оороо орж ирэхдээ чи миний найз С.Баярцогтоос суралцана, зааж зөвлөж өгч байгаач гэж гуйж байсан чинь өчигдөрхөн. Дараа нь чи гэрээр нь орж гарч гарынх нь хоолыг хүртдэг байсан ч С.Баярцогтын хоёр хөгшинг хужаа болгож нэгийг нь сэтгэлээр нь өөд болгосон. Өнөөдөр чи хүүгийнх нь эрх чөлөөг, хөгшин эхдээ үнсүүлэх духыг нь булааж авлаа.

Чи өөртөө хэрэг болно гэж зургаан нялх хүүхдийн эцэг Б.Бямбасайханг хажуудаа хоёр жил зарлаа. Хамаг санаа, хичээл зүтгэлийг нь ашиглаад эцсийн мөчид сурсан зангаараа өшиглөлөө. Ардчиллын лидерүүдийг бөөнд нь гүйцээж дарахын тулд Да.Ганболдыг ч хоморголон хэлмэгдүүлэхээ чи мартсангүй. М.Энхсайхантай хамтарч ажилласан багахан хугацаандаа боловсрол мэдлэг, үндэслэл баримтаар дандаа даруулж байсан болохоор өшөөгөө авч, терроризмээр сүртэй эхлүүлж тэрэг машин төдийхнөөр хэнз үрсээс нь холдуулж чи хээвнэг цоожлох шив” гэх мэтээр уртаас урт захидал бичиж нийтлүүллээ. Тэрээр бас өөрийнхөө холбогдсон асуудлыг өмгөөлөх байр сууринаас тайлбарлажээ. Гэвч Ч.Сайханбилэгийн захидлыг уншсан хүмүүсийн ихэнх нь “...Сайханбилэг өөрөө эх орондоо ирээд үнэн мөнөө олуулчихсан бол энэ хүмүүс ял уншуулж шоронд орох байсан уу, үгүй юу” гэцгээж байна. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг өөрөө зугтаачихаад, нөхөд нь яллагдахаар араас нь гашуудаж, матрын нулимс унагалаа гэж байгаа юм.

Гэхдээ энэ бүхэн тусдаа асуудал юм. Ч.Сайханбилэг хэзээ нэгэн цагт Монголдоо ирж таарна. Тэр цагт нэг тийш шийдэгдэх нь тодорхой.Харин Ч.Сайханбилэгийн энэ захидал, түүний агуулга нь ерөөсөө АН-ын лидерүүдийн хоорондын зөрчлийн илрэл ажээ.

Ерөнхий сайд асанаас Ерөнхийлөгчид гэж бус Ч.Сайханбилэгээс Х.Баттулгад хандсан үг, захидал хэмээх нь зохилтой бололтой.

Ч.Сайханбилэгийн “...Чи өөрийгөө 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн цорын ганц горилогч байлгахын тулд Монгол төрийн хоёр тулгуур баганын нэг АН-ыг бодлогоор шороотой хутгалаа” гэснээс харж болно. Бүр тодруулбал, АН-ынхны л зөрчил байсан нь харагдаж байна.

Ер нь бол АН яалт ч үгүй Монголын улс төрийн том намуудын нэг. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэгчлэн АН хэдий задравч буцаад нэгдэх эсвэл босох үндэс суурь байж л байдаг.

Энэ нам 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсан. Шалтгаан нь АН-ын олон фракцийн хагарал байв. 2020 оны сонгуульд бас ялагдсан. Шалтгаан нь АН-ын лидерүүдийн зөрчил болов. Энэхүү лидерүүдийнх нь зөрчлийн нэг хэсэг нь Ч.Сайханбилэгийн захидал болж байна. Ч.Сайханбилэгийн үгийг тогтоод, задлаад харвал хэний санаа, хэний үг дайгдаж яваа нь тодорхой харагдах аж. Хамгийн гол нь энэ зодоон ил гарна гэдэг АН төгсгөл рүүгээ явж байна гэсэн үг. АН-д хэрэгтэй. Ахиад босч ирэх, нэгдэж ажиллах боломж нь наашилж байгаа юм.

Тэгэхээр эх сурвалжийн мэдээллээр, энэ хэрүүлээс хол, намдаа ойр ажиллаж ирсэн нөхдүүд нь даруй зохион байгуулалтад орж АН-аа шинэчлэх ажилдаа ханцуй шамлан орж байгаа бололтой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mgl 2020-07-24 13:59:51
    Genko n eelj neg l odor irex bx daa xoorxii
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Сараа 2020-07-24 12:07:13
    Гантулга шунал шуламыг зайлуулах хэрэгтэй
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Uluun eh  2020-07-23 09:19:42
    Shnbileg bol zugeer utsan huuheldei. Hiij bgaa zuiliinhee buruu zuviig ch yalgah chadalgui bolovsroliin bool shuu. Icheech artsaagui zaluu
    141.101.76.235
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2020-07-22 10:56:38
    Яг үнэндээ бол том гэрээнүүдэд Сайханбилэгийн толгой хүрэхгүй ш дээ. Нэг сайхан бичээч,уран илтгэгч л биз дээ. Яахав монголоо гэсэн сэтгэлтэй байсан бол, өөр ба...
    162.158.202.13
    Мэдэгдсэн Хариулах
  • I 2020-07-22 05:41:00
    Тийм ээ зөв зүйл Монгол ялж байна
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • m 2020-07-22 03:34:29
    battula chi shorond oroh odroo huleegeerei. chamd mongoliin ardchilliig bulshlah erh bhgui
    172.68.245.28
    Мэдэгдсэн Хариулах
    • т 2020-07-22 17:25:10
      шаагаад байгаарай ялаа минь
      172.69.252.147
      Мэдэгдсэн Хариулах
  • г 2020-07-22 03:11:57
    ЕРөнхийлөгчийн маш зөв шийдэл бха
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-07-22 02:48:07
    Сайханбилэг бол хүний хувьд сайн хүн биш! Гэхдээ түүний Ил захидалд бичсэн зүйлүүд Женко-г хэн болохыг тодорхойлж байгаа нь үнээн!!!
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • авлигачдыг ХАРААД УУР ХҮРЧ БАЙНА 2020-07-22 00:53:07
    САЙХАНБИЛЭГ шударга царайлах хэрэг алга. ТА монголын хуулиас зугтаж яваа шүү. ГААЛИАС МАШИН авлаа. ТЭНД АВЛИГА байдгаараа байна. ГААЛИЙН байцаагч нар нь ахлахта...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Сайханбилэгт 2020-07-21 16:13:18
    Элбэгдоржийн уянгын халил шүү дээ Сайханбилэгээ ичээч хүнээр үгээ бичүүлж байхаас чи МУ -ын Ерөнхий сайд байсан хүн өөрөө найруулаад санаагаа хэлж чадахгүй юу
    162.158.75.155
    Мэдэгдсэн Хариулах
    • Ганаа 2020-07-22 23:28:12
      Толгой нь хүрэхгүй
      172.69.45.133
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-07-21 12:02:35
    Хулгайчидтай шударга тэмцсэн нэгнийгээ өөлөөд байх ичих булчирхайгүй хулгайч сайханбилэг ирж шорондоо ороочээ. Эх орноо худалдчихаад зугатсан луйварчин
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-07-21 08:57:45
    За ер нь аль аль нь гийндоо гоондоо ч бий гэхдээ сайханбилэг монголын төлөө биш үү яагаад иргэншилээ солиж эх орноосоо уравж байгаан бэ сайханбилгийг одоо шорон...
    162.158.119.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Хөх чүү 2020-07-21 08:40:01
    Сайханбилэг гэж... Хайран нэр нь зохиогүй үлэг гүрвэл чи тэр америкдаа хэзээч Монголдоо ирэх нүүргүй ширэн нүүрлээд дуусаарай.!! Гоншгоносон эмэгтэй хүн шиг хөг...
    172.68.10.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганаа 2020-07-21 08:30:50
    Баттулгын Баярцогтынд хоол идэж үе Сайханбилэг чиний Англид Рио Тинтогийн босс Ж.С. Жакынд хоол идэж байсан үе нөхцөл нь шал өөр биз дээ. Сайханбилэгээ!!
    172.69.135.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-07-21 07:49:20
    АН хулгайч луйварчдын цуглуулга болсон, бүүр тараах хэрэгтэй.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-07-21 07:47:20
    Eronxiilogchiin avch baigaa arga xemjee tymen zov,Eronxiilogch yamar xyn baix ni xamaagyi,xiij baigaa yil ni Mongoliin toloo !
    162.158.94.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-07-21 06:23:06
    АН хурдан цэгцэрвэл монголчуудад л тустай
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
    • хаха 2020-07-23 08:38:04
      2012 oos 2016 onuud shig uu
      172.69.252.145
      Мэдэгдсэн Хариулах
  • Хариу 2020-07-21 05:45:31
    Сайханбилэг хужаа учир хужаа Баярцогтыгоо өмөөрөөд байгааг мэдэж байна. Аргагүй биз дээ. Хужаа хужаагаа өмөөрөхөөс яахав.
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-07-21 05:30:02
    Энэ жонгиносон дуутай, гэрээс гарч гэдэс алдаагүй, хал үзэж халуун чулуу долоогоогүй дандаа хулгай, авилгалаар амиа зогоодог эрх танхил амьтан яаж лидер байх вэ...
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-07-21 05:15:59
    Далайн цаанаас хуцаж байхаар хүрч ирээд хууль шүүхийн өмнө учраа ол. Та нар хийсэн луйвариа гавьяа байгуулсан хэзээч баригдахгүй гэж ойлгоод түмнийг доромжилсон...
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2020-07-21 06:19:34
      Шүүхийн өмнө учраа олох боломжгүй болсон байна.
      172.69.134.198
      Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-07-21 05:15:06
    ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН ХЭН Ч БАЙ ШОРОНД СУУЖ БАЙХ УЧИРТАЙ ГЭДЭГ ЗАРЧИМ АЛДАГДАХААР МОНГОЛЫН НИЙГМИЙН ТОГОЛЦОО БУЗАРТСАН ХЭРЭГ ,,,,,АРИУСГАХ ЦАГ ИРСЭН ШҮҮ ,,,
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн  2020-07-21 04:52:58
    Хууль бус үйлдэл хийж, эх орон, ард түмнээ хохироосон хэн ч гэсэн ялаа үүрнэ.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-07-21 03:25:04
    Ардчилалын лидэрүүд гэгч энэ этгээдүүд Социализмын үед ажилгүй архичин амар хялбар аргаар хулгай булхай луйвараар амьдрах сонирхолтой хүн хогнууд байсан. Баас х...
    162.158.7.138
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-07-21 02:55:20
    цөөврүүд биенээ хэмлээд аль нь ч дээрээ гарахгүй
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-07-21 02:34:02
    УГ НЬ ЭР УЛС НҮҮР НҮҮРЭЭ ХАРААД ЯРЬЧМААР ЮМ. НӨГӨӨ ЮҮ ГЭДЭГ БИЛЭЭ ААН ТИЙМ ... ДАВААНЫ ЦААНА ХУЦНА... ГЭДЭГ БАЙХАА
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах