Н.Төмөрбаатар: Амьдралын төлөө зорилготойгоор хамтран зүтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал
“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатарыг урилаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 29 дэх жилдээ үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа. Түүний хувьд аврагчаас ажлын гараагаа эхэлж, салааны захирагч, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын даргын албан тушаалыг тус тус хашиж байсан. Харин  2012 оноос өнөөг хүртэл 8 дэх жилдээ  Төв аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байгаа юм.

Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

Бүх зүйл шинээр эхэлдэг учраас сайхан бодлоор  эхлүүлэхийг хичээдэг.  Удирдагч хүний хувьд өмнөх өдрийн хийсэн ажлынхаа үр дүнг харах гэж, эцэг хүн, иргэн хүнийхээ хувьд бодол бүхэн нь дэлгэрч, биелэх болтугай гэж боддог доо.

-Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу. Яагаад?

Хүн төрсөн цагаасаа хорвоотой танилцдаг шүү дээ. Танилцах хугацаанд алдсан, оносон олон зүйл хүний амьдралд бий болдог. Алдсан бүхнээ засаж, залруулахыг л хүсдэг.

-Та өөрийнхөө бодсоноор амьдарч чадаж байна уу, эсвэл?

Тийм гэж хариулна. Онцгой албаны нэг эд болоод 29 жил болсон байна. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, амьдрахсан гэсэн бодол өнөөдөр биелэлээ олсон шүү.

-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?

      Зорилгодоо хүрэх гээд мөрөөдөлгүй бүтээхийн төлөө тэмцэж явна. Үүний тод илрэл нь албатайгаа амьдралаа холбосон тэр үеэс эхэлсэн. Эргээд харахад бахдам, сайхан байдаг.

 -Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтад хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол?

Миний баримталдаг нэг зарчим бий. Тэр бол өөрөө өөрийгөө дайчлах, болох хүртэл нь хөдөлмөрлөх. Тийм болохоор үүрэг өгсөн өгөөгүй өөрийнхөө зорилгынхоо төлөө хөдөлмөрлөж байх хэрэгтэй л гэж ойлгодог.

-Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг “хурцалдаг” вэ?

  Хоёулаа. Магтаал  ажиллах эрч хүчийг нэмэгдүүлдэг бол шүүмжлэл өөртөө дүгнэлт хийх, алдаагаа ойлгох боломжийг олгодог.

-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

Зүйрлэвэл сүүдэр шиг минь байнга хамт байдаг зүйл. Юунаас аз жаргалыг мэдрэх үү гэдэг нь хувь хүнээс л шалтгаална.

-Таны бахархал?

Энэ хорвоод хүмүн биеийг заяасан ээж, аав, амьдралын төлөө зорилготойгоор хамтран зүтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.