Авто тээврийн шалган нэвтрүүлэх постууд дээр нэмэлт гарч, 24 цагаар ажиллана
Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: “Олон улсын чанартай болон орон нутгийн автозамд зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдлээс болон байгалийн голомтот тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр НОК-ын ажлын хэсэг хуралдаад холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өгч мөн албан даалгавар гаргалаа. Долдугаар сарын 16-ны өдрөөс найман сарын 10-ны өдрийн өглөөний 08:00 цаг хүртэл Бага хангай дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн дөрөвдүгээр зөрлөг, Тэрэлжийн уулзвар, БЗД хонхор, Хан-Уул дүүрэг Күветийн уулзвар СХД эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр НОБ-ын газар ТЦА-наас нэмэлт постууд гарч 24 цагаар ажиллахаар болсон. Нийслэл хотод Монгол улсын хүн амын тал хувь нь амьдардаг. Асар их авто тээврийн хөдөлгөөн өрнөж байдаг. Иймээс хөдөө орон нутгаас байгалийн голомтот газраас тарваганы түүхий мах эд эрхтэнг  хот суурин газар луу зөөвөрлөн оруулахгүй байх, иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллаж байгаа. Авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын болон түр пост дээр илэрсэн хууль бус ан амьтаны мах устгах, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн хориглосон ан агнуурын талаарх мэдээллийн хойшлуулашгүй ажлыг шуурхай зохион байгуулж ажиллаж, хариуцлага тооцож, шийдвэрийг олон нийтэд хүргэж ажиллах болно” гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.