Д.Нямхүү: 25 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улсад коронавирусийн халдвар бүртгэгдэж, 14.123.000 хүн өвчилж,  596.000 хүн нас барж,  8.4 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 5.1 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  Сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдвараар 237 мянга гаруй хүн шинээр өвчилсөн. Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвар тархсанаас хойшхи халдвар хамгийн их бүртгэгдсэн  өдөр болоод  байна.

Улс орнууд цар тахлыг даван туулахын тулд 4 чухал зүлийг хийх хэрэгтэй байна хэмээн ДЭМБ-аас анхааруулжээ.
1. Засгийн газрын хүчтэй манлайлал
2. Олон нийтийн оролцоо /хүн хоорондын зай барих, гарын ариун цэврийг сахих, маск зүүх/
3. Эр илрүүлэг 
4.Эрт тусгаарлах 

 
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабортаори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 555 хүний сорьцод коронавирусийн шинжилгээ хийснээс 530 хүнд халдвар илрээгүй.  Харин 25 хүний сорьцонд коронавирус илэрлээ. Энэ нь Афганистанаас ирсэн зэвсэгт хүчний дайчид юм. Афганистанаас ирсэн 113 хүний  53-т нь илрээд байна. Ингээд нийт батлагдсан тохиолдол 287, эдгэрсэн 211, эмчилгээнд 76 хүн байна.  Биеийн байдлыг үнэлж үзвэл 69 хүн хөнгөн, 7 хүн хүндэвтэр байна" гэв.


С.Тайшир

 
Бусдад түгээх
  • gplus