Ж.Батбаясгалан: Коронавирустэй тэмцэж байгаа шиг тарваган тахалтай тэмцэх шаардлага үүсч байна

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг /2020/07/17/ хуралдлаа. Хуралдааны эхэнд баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байсан талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Э.Энхболд мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой 1520 дуудлага ирсэн. 2019 онд 110 мянган тээврийн хэрэгсэл хотоос гарч, орох хөдөлгөөн хийсэн байдаг. 2020 онд буюу энэ жил 230 мянган тээврийн хэрэгсэл нийслэлээс гарч орсон. Өөрөөр хэлбэл, нийслэлд 350 мянган тээврийн хэрэгсэл идэвхтэй байдаг бол тэдний 230 мянган нийслэлээс гарсан гэсэн үг. Иргэд зөвхөн цагдаад торгуулахгүй байх үүднээс аюулгүйн бүсээ зүүгээд бусад үед зүүхгүй байх сөрөг хандлагатай байна. Наадмын өдрүүдэд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал хэвийн байлаа. Харин хотоос гарсан жолооч нар хурд хэтрүүлж, зам тээврийн осол гаргаж байна” гэлээ.  


 

Дараа нь хуралдаанд тарваган тахал өвчний нөхцөл байдлын талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах “Долдугаар сард улсын хэмжээнд тарваган тахлын хүний өвчлөл гарч, амь нас эрсэдсэн тохиолдол гарсан. Тодруулбал, Ховд аймагт хоёр тохиолдол гарсан. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд сэжигтэй тохиолдол илэрсэн. Шинжилгээний сорьц өнөөдөр 10:20 цагт нийслэлд ирлээ. Одоо шинжилгээ үргэлжилж байна. Энэ тохиолдлын хувьд бэр гуйх ёслолд оролцсон хүмүүсийг тухайн айл нь тарваганы махаар дайлсан байсан. Өнөөдөр Ховдын Үенч суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай дуудлага мэдээлэл ирсэн. Уг сэжигтэй тохиолдол нь 6 настай хүүхэд, буудуулсан тарвагаар тоглож байгаад биеэр нь тууралт гарсан, өндөр халуурсан гэсэн өгүүлэмжтэй байна. Одоогийн байдлаар 17 аймгийн 137 сумын 443.3 км2 газар нутагт нь тарваган тахлын голомт оршиж байна” гэсэн мэдээллийг өгөв. Мөн цаашид тарваган тахлын халдвараас сэргийлэхийн тулд нийслэл хот руу тарвага, түүхий эд зэргийг тээвэрлэн оруулахаас сэргийлэх, хяналт тавих шаардлагатай. Эрсдэл үүссэн тохиолдолд нийслэлийн Эрүүл мэндийн байгууллага бэлэн байдалд ажиллах бэлтгэл хангах, халдварт хамгааллын дэглэм сахиулах зэрэгт анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад онцолж хэлсэн юм.


 

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийн Онцгой комиссоос өнөөдөр Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангуулах шийдвэр гаргаж байна. Бид коронавирусийн эсрэг ямар хатуу арга хэмжээ авч байгаа билээ. Түүнтэй дүйцэхүйц байдлаар тарваган тахалтай тэмцэх шаардлага үүсч байна. Шалган нэвтрүүлэх товчоодод гэлтгүй хотоос гарах хөдөлгөөнд хяналт шалгалтыг явуулна. Иргэд бүгд нийтээрээ, бусдадаа шаардлага тавих хэрэгтэй. Хүүхдээ аюулгүйн суудалд суулгах, хурдаа тааруулах, аюулгүйн бүсээ зүүх, тарваганы мах идэхгүй, тээвэрлэхгүй байхыг бусдадаа анхааруулах шаардлагатай байна” гэв.

Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн газар бүгд хамтарч энд онцгой анхаарч ажиллана. Мөн нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд өөр өөрсдийн чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна. Тарваган тахлын эрсдэл бүхий бүсүүдийн орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Цагдаагийн байгууллага хууль бус ан агнууртай холбоотой мэдээллийг тухай бүрт нь олон нийтэд нээлттэй мэдээлж, хяналт тавьж ажилла гэсэн үүргийг нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсгийн гишүүдэд өглөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-07-19 11:33:15
    Тарвага алж идэхгүй л бай короно шиг халдаад байдаг эд биш шүү алаад идэх бол харьцсан үедээ гараа санй угаа гүйцэт болгоод ид энэ л шүү дээ
    162.158.7.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-07-18 07:40:16
    Xodoogoor corona tarxchixsan yum bish yy ?Taxal corona xoeriig yalgaj salgaj shinjilj onoshloj chadaj baina uu ???
    162.158.93.234
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-07-18 03:17:23
    эрт дээр цаг дор тарваган тахалтай тэмцэж тарваганы дошин дээр алтан харгана тавьдаг байсан шүү дээ.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах