132 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд өндөр идэвхжилттэй жил болж байна
Манай орны 17 аймгийн 132 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд өндөр идэвхжилттэй жил болж байна. Энэ оны 7-р сард Ховд, Говь-Алтай аймгуудад тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдсэнээс Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд 2 хүн “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушгины хэлбэр”-ээр өвчилсөн байна. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын анхдагч үжил хэлбэрээр өвчилж эндсэн байна.

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Үенч, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумдад тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.

Иймд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, удирдлагын баг, харьяа байгууллагын дарга, захирал нар шуурхай хуралдлаа. Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, тусгаарлах өрөөг бэлтгэх, эрсдэл өндөртэй аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг ажлын байранд сургах, мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайд үүрэг болголоо.

С.Цог
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!! 2020-07-19 01:54:34
    Корона + Тарваган тахал= Жуулчид пиздец!!!
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах