Б.Хурцыг шүүх хуралд Б.Булган өмгөөлөгчтэйгөө оролцлоо

-С.Баярцогт нарт холбогдох шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ-

Бүхэл бүтэн 19 жилийн турш эзэн нь олдоогүй Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан 20 жилийн хорих ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 09:40 цагт эхэлсэн юм.  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Төв аймаг дахь ШШГЕГ-ын харьяа хорих ангийн зооринд хорьж, хэрцгийгээр эрүүдэн шүүж, ял тулгаж буй бичлэг өнгөрсөн оны гуравдугаар сард олонд ил болсноор дээрх есөн хүнийг долдугаар сараас эхлэн хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.


Шүүх хуралдааны оролцогчдоос шүүх бүрэлдэхүүн болон улсын яллагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хурал­дааны нарийн бичгийн даргаас татгалзах хүсэлт гаргасан ч шүүх үүнийг хүлээж аваагүй тул хуралдаан үргэлжилсэн. Улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдаан 12:20 цагт завсарлаж, 13:30 цагт дахин хуралдсан юм. Ийн шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагт үргэлжлэхээр боллоо.


 Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Хурц нараас гадна С.Зориг агсны эхнэр Б.Булган өмгөөлөгчтэйгөө оролцсон юм. Мөн Б.Содном­даржаа, Т.Чимгээ нарын ар гэрийн­хэн ирсэн байлаа. Тэднээс хохирогчдын нөхцөл байдлын талаар асуусан юм. Т.Чимгээгийн ах Т.Хүрэл­бат “Одоогоор манай дүү шоронгийн эмнэ­лэгт байгаа. Гэхдээ  бие нь хүнд өвдөөд хэвтэрт орсон зүйл  байхгүй. Шорон­гийн дэглэмийн дагуу 45 хоногт нэг удаа ар гэрийнхэнтэй нь уулзуулдаг. Энэ үеэр нь уулзсан. Өглөө ажилдаа гарна гэж гараад таван жилийн турш ийм харгис яргалал тамлал амссан хүний сэтгэл санаа ямар байх нь тодорхой.  Эрүүдэн шүүж, тамлан  зовоож буй бичлэг нь олонд хүрч хүн бүр мэддэг болчихсон ийм хэргийг нотлох гээд шүүж байна. Энэ бол шийдэхэд хэцүү, толгой эргэсэн хэрэг биш. Шүүх хойшлуулах арга эрэлхийлээд янз бүрээр оролдож байна. Шүүх хурал товлогдох бүрт өнөөдөр шийдчих болов уу. Дүү маань гараад ирэх болов уу гэж горьддог” хэмээн ярьсан юм. Хохирогч Т.Чимгээ гурван хүүхэдтэй. Түүнийг хоригдож байх үед том охин нь автын ослоор нас баржээ. Энэ талаар ах Т.Хүрэлбат нь “Энэ яргачид миний дүүг тамлан зовоож байх үед том охин нь автын ослоор нас барсан. Гэхдээ энэ хэрэгт ээжийг нь эрүүдэн шүүж тамласан хүмүүс ч хамаатай.  Учир нь Сэлэнгэ рүү найзтайгаа хамт явж байгаад осолд орж амиа алдсан ч  найз нь бэртээгүй. Ослын дараа тэр найз нь усанд хаясан чулуу шиг алга болсон. 


Цагдаа “Зүгээр явж байгаад гэнэт машины жолоог найзтайгаа булаацалдаж байгаад осолдсон” гэж үл итгэм зүйл ярьсан. Тиймээс үүнийг захиалгатай гэж боддог. Ээжийг нь тэгж их тамлаж байсан хүмүүс охиныг нь осолд оруулах бол асуудалгүй зүйл” гэсэн юм. Харин Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Өнөөдөр сайхан мэдээ сонсох байх гэж итгээд ирлээ. Хүүтэйгээ хэд хэдэн удаа уулзсан. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа. 


Хүү маань “Ээж би гармаар байна. Намайг яагаад ингэж хориод байгаа юм бол. Шүүх үнэн зөв шийдвэр гаргаад намайг суллана гэж итгэж байна гэсэн” гэж ярьсан юм. Мөн тус шүүхийн танхимын гадаа иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ирсэн байсан юм. 
 

Эх сурвалж Зууны мэдээ сонин
Б.Должинжав

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-07-18 01:03:59
    Шүүх анхнаасаа буруу шийдвэрлэж энгийн сайхан 2 иргэнийг хэлмэгдүүлсэн гэж бодож бна. Захиалагч эзэн нь хаа бна.
  • За одоо илрүүлээ 2020-07-17 16:59:41
    Одоо энэ хэргээ нууцлаж сүржигнэхээ болио. Нэг их дэлхийн дайн үүсгэх гэсэн том хэрэг аятай сүржигнээд. Нэг улс төрийн л захиалгатай хүн амины хэрэг. Сүртэйшдээ...
  • чимэд 2020-07-17 15:09:49
    Элбэгдорж одоо ганхаж эхэлсэн удахгүй баривчилна баривчлах үндэс нь Эрдэнэтийн 49 %-насуудал гэж барих учиртай нэгэнт барьсан хойноо тулгах асуудлыг тавьдаг юм ...
  • zochin 2020-07-17 14:31:11
    Bulgand ymarch buruu baihgui.Bulgan 1998 onoos hoish mash ih hohirch bna.Shuuh hergiig shudarga shuugeesei dee.
  • Zochin 2020-07-17 11:37:37
    Ene xergiig ynen zovoor xurdan shiidej xereg xiigeegyi yadarsan xymyysyydiig amraagaasai bilee.
  • иргэн 2020-07-17 10:45:48
    Монголд шудрага шүүх байхгүй ээ.Хахрж байгаарай байхгүй.
  • Zochin 2020-07-17 10:22:12
    Mongol iin shuuh bohir mafijsan,avilgaliin bool
  • с 2020-07-17 06:10:37
    Хэрэг хийгээгүй хүмүүсийг суллаач,
  • Баяраа 2020-07-17 02:32:52
    До яамны мангас Жамбалдорж насаараа том дарга хийж байгаад 90 нас хүрээд үхсэн. Тэрэн шиг Хурц генерал насаараа том дарга хийж жаргаж байгаад жанч халах биз.
  • Их мэдэх 2020-07-17 01:12:20
    Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг энэ Засаг шүүж дийлэх үү ...