
Үндэсний их баяр наадмаар улс даяар тав хоног амрахтай холбогдуулан зах худалдааны төвүүд амарсан. Тэгвэл зах худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарийг танилцуулж байна.
НАРАНТУУЛ ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВ:
-Долдугаар сарын 11-16-нд амарна. Долдугаар сарын 17-ноос эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.
ХАРХОРИН ХУДАЛДААНЫ ТӨВ:
-Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн 09.30-20.00 цагт ажиллана.
ДҮНЖИНГАРАВ ХУДАЛДААНЫ ТӨВ:
-Долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 10.00-20.00 цаг.
БӨМБӨГӨР ХУДАЛДААНЫ ТӨВ:
-Долдугаар сарын 11-20-нд амарна. Долдугаар сарын 21-нээс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 09.00-20.00 цаг.
"СОДОН БӨМБӨГӨР" ХУДАЛДААНЫ ТӨВ:
-Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллах юм.
"БАРС" ХУДАЛДААНЫ ТӨВ:
-Долдугаар сарын 11-14-нд амарч, 15-наас хэвийн цагийн хуваарийн дагуу буюу 08.00-19.00 цагт ажиллаж эхэлнэ.
"ХҮЧИТ ШОНХОР" ХУДАЛДААНЫ ТӨВ:
-Долдугаар сарын 11-13-нд амарна. Өнөөдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу буюу 05.00-18.00 цагт ажиллаж байна.