Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улсад коронавирусийн халдвар бүртгэгдэж, 13.659.000 хүн өвчилж, 595.000 хүн нас барж, 7.9 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 5.0 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдвараар 209 мянга гаруй хүн шинээр өвчилж, 5000 гаруй хүн нас барсан байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан -Уул аймгийн салбар лабораторид нийт 184 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Бүх сорьцод коронавирус илрээгүй. Өнөөдөр 2 хүн эдгэрч гарлаа, 20 настай эмэгтэй 48 хоног, 30 настай эмэгтэй 34 хоног эмчлэгдээд гарлаа. Манай улсын хувьд 261 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. Үүнээс 209 хүн эдгэрч гарсан бол 52 хүн эмчилгээнд байна, нэг хүн хүндэвтэр, 51 нь хөнгөн гэсэн үнэлгээтэй, нэг жирэмсэн эмэгтэй байна" гэв.
С.Тайшир