Холбооны зөвлөлийн гишүүд АНУ-д албан айлчлал хийхээс татгалзав
ОХУ-ын Холбооны зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн хорооны гишүүд Орост тавьсан хориг арга хэмжээг эсэргүүцэн АНУ-д албан айлчлал хийхээс
татгалзсан байна.

Түүнчлэн гишүүд Европын Холбооны орнуудтай идэвхтэй хамтран ажиллахгүй гэсэн санал тавьсан аж. Хорооны даргын үүрэг гүйцэтгэж буй В.Жабаров ажилтнууд нь Орос-Америкийн ажил хэргийн зөв­лөлийн уулзалтад оролцохгүй гэж хэлсэн талаар мэдэгдлээ. Гэхдээ энэ эсэргүүцэл нь албан ёсны ажлаар АНУ-д очихоос татгалзаж байгаагаас бус хувиараа явахгүй гэсэн үг биш гэдгийг нэмж хэлжээ.

Харин тус хорооны дарга асан М.Маргелов Оросын сенатчдыг Америкийн конгресчидтой урьдынхаасаа идэвхтэйгээр хамтран ажиллахыг уриалж байсан гэнэ.

Түүнээс гадна сенатчдыг дээрх саналыг гаргахаас өмнө Оросын иргэдийн олонх нь АНУ, Европын Холбооны хоригийн эсрэг хариу арга хэмжээ авахыг сайшаасан аж.

Улстөрийн дүн шинжилгээний төвөөс иргэдийн дунд явуулсан санал асуулгад оролцогсод импортоор орж ирдэг гадаадын хүнснээс эх орондоо үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх нь чанарын хувьд адилхан гэжээ. /РИА Новости/

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.