Экспорт өмнөх оны мөн үеэс 28.2 хувиар буурчээ

Экспорт өмнөх оны мөн үеэс 28.2 хувиар буурч, өмнөх сараас 29.9 хувиар өслөө.

Монгол Улс 2020 оны эхний хагас жилд нийт 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.3 тэрбум америк доллар, үүнээс экспорт 2.8 тэрбум америк доллар, импорт 2.5 тэрбум америк доллар боллоо.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 (22.6%) тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.1 (28.2%) тэрбум америк доллароор, импорт 433.7 (15.0%) сая америк доллароор тус тус буурчээ. Харин 2020 оны 6 дугаар сард экспорт 822.1 сая америк доллар, импорт 467.7 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 189.4 (29.9%) сая америк доллараар, импорт 61.6 (15.2%) сая америк доллараар тус тус өссөн байна.

Манай 2 хөрш улс нь гадаад худалдааны нийт эргэлтэд хамгийн өндөр дүнг эзэлж, БНХАУ-тай 3.0 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 56.2 хувийг эзэлж байна. БНХАУ-д хийсэн экспорт нь манай улсын нийт экспортын дүнгийн 74.7 хувийг бүрдүүлж байна.
 

БНХАУ-д гаргасан бараа бүтээгдэхүүний 31.2 хувийг чулуун нүүрс, 35.1 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.8 хувийг, Сингапур улсад экспортолсон барааны 80.2 хувийг, Их Британи улсад экспортолсон барааны 68.6 хувийг алтны экспорт эзэлж байна.

ОХУ-аас импортоор оруулсан барааны 51.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 61.7 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 6.9 хувийг цахилгаан эрчим хүч, 4.5 хувийг ачааны тэрэг, 88.6 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

No photo description available.

С.Цог 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-07-15 08:31:03
    ачааг төрлөөр нь багцалсанаас өссөн
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах