Д.Нямхүү: Гурван хүн эдгэрч, шинээр 18 хүнээс коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улсад коронавирусийн халдвар бүртгэгдэж, 13.432.000 хүн өвчилж,  580.000 хүн нас барж,  7.8 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 5.2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  Сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдвараар 202 мянга гаруй хүн шинээр өвчилж, 5000 гаруй хүн нас барсан байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан -Уул аймгийн салбар лабораторид нийт 408 хүний сорьцонд шинжилгээ хийлээ. 390 хүний сорьцод коронавирус илрээгүй харин 18 хүнээс халдвар илэрлээ. Энэ нь Афганистанаас ирсэн зэвсэгт хүчний бүрэлдэхүүний 18 хүн.  Өнөөдөр гурван хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжлээ.  Манай улсын хувьд 261 тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ. Үүнээс 207 хүн эдгэрч гарсан бол  54 хүн эмчилгээнд байна" гэв.

С.Тайшир

 
Бусдад түгээх
  • gplus