Шинээр төрсөн цолтнууд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Пүрэвийн Бүрэнтөгсөд “Улсын аварга” цол, тав давж “Улсын начин” цол, зургаа давж “Улсын харцага” цол, долоо давж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгосон.


 

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурьт дурсгалын зүйлс гардуулав.

МОНГОЛ УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:

  1. Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Даян” дэвжээний бөх Төрмөнхийн Дүгэрдорж
  2. Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх Доржхандын Хүдэрбулга
  3. Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Даян” дэвжээний бөх Шархүүгийн Пүрэвгарьд
  4. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Хутагийн Цогтгэрэл
  5. Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Цэдэндоржийн Мөнхбаяр
  6. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх Нурланы Мустафа
  7. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ
МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:

  1. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх Цэдэнбазарын Одбаяр
  2. Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хонгор нутаг” дэвжээний бөх Батсуурийн Бат-Орших
  3. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Батсүхийн Зоригтбаатар
МОНГОЛ УЛСЫН ЗААН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХ:

  1. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч

С.Цог

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.