Шинэ сайд нар тангаргаа өргөж, Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноосон долоо хоног
Өнгөрсөн долоо хоногт улс оронд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудын тоймыг хүргэе.

Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноолоо

Долоо хоногийн даваа гарагт Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дуусаж, шүүх ялын тогтоолоо уншиж танилцуулсан юм.  Ж.Эрдэнэбатын хувьд нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байна. Шүүгдэгч нарт холбогдох хэргийн шүүх хурал долдугаар сарын 2-нд эхэлсэн. Шүүх хурал хэд хэдэн удаа хойшлогдсоны үндсэн дээр гэм буруутайд тооцож яллах дүгнэлт гарлаа.
Шинэ сайд нар тангараг өргөлөө
Долоо хоногийн лхагва гарагт Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулсанаар шинэ Засгийн газар бүрдлээ. Шинэ сайд нарт захирамж гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Есөн хөлт тугт танхимд болж, шинэ сайд нар УИХ-д тангараг өргөсөн юм.
Шинэ Засгийн газар  Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн 14 яам нийт 17 сайдтай ажиллахаар болсон.
-Шадар сайдаар Я.Содбаатар
-ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ
-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад Д.Сарангэрэл
-Сангийн яамны сайдад Ч.Хүрэлбаатар
-Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдад Х.Нямбаатар
-Эрчим хүчний сайдад  Н.Тавинбэх
-Батлан хамгаалахын сайдад Г.Сайханбаяр
-Эрүүл мэндийн сайдад  Т.Мөнхсайхан
-Гадаад харилцааны сайдад  Н.Энхтайван
-Зам тээврийн хөгжлийн сайдад  Л.Халтар
-БШУ-ын сайдад  Л.Цэдэвсүрэн
-Засгийн газрын бүтцэд шинээр орж буй Соёлын яамны сайдад С.Чулуун
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад А.Ариунзаяа
-ХХААХҮ-ийн сайдад З.Мэндсайхан
-Барилга хот байгуулалтын сайдад Б.Мөнхбаатар
-Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдад  Г.Ёндон
900  гаржй ААН-ийг шат дараатай нээнэ
Долоо хононийн пүрэв гарагт УОК-оос  гаргасан шийдвэрийг талаар мэдээлэл хийлээ.
ЗГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: “Өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улсад 9884 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гадны оронд байгаа ЭСЯ-аар дамжуулан УОК-д ирүүлсэн байна. Монгол улсын ЗГ болон УОК өнөөдрийн байдлаар 12 мянга орчим иргэнээ агаараар болон газраар татан авсан.
Долдугаар сард өмнөх сараас 50 хувиар илүү буюу нийт 3 мянган иргэнээ татаж авах тооцоо судалгаа хийгээд эхнээсээ иргэдээ авах ажил үргэлжилж байна.Цаашид иргэдээ татаж авахын тулд тусгаарлах байрны хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлж болох вэ гэдэг дээр тооцоо судалгааг хийж ойрын хугацаанд тэдгээр иргэдээ татан авахыг зорьж байгаа. Мөн цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын 15 хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор нөгөө талдаа хил дотроо халдвар алдаагүй гэдэг үзүүлэлтээ бариад халдваргүйжүүлэлт ариутгалын дэглэмийн дор ААН-үүдийг нээх ажлыг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Зөвхөн нийслэл Улаанбаатар хотод гэхэд 900 гаруй ААН-ийг нээж 10 мянган ажлын байрыг шинээр сэргээх ажлыг шат дараатай хийгээд явж байгаа” гэсэн юм.

Баяр наадмын үеэр 110 байцаагч хяналт шалгалтыг зохион байгуулна

Долоо хоногийн пүрэв гарагт Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газраас цаг үеийн асуудлаар болон Үндэсний их баяр наадмын үеэр ямар зохион байгуулалттай ажиллах талаараа мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Ойрын өдрүүдэд бороотой байна гэж ЦУОШГ-аас мэдээлсэн. Тиймээс иргэддээ үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10 хүртэл завьт эргүүлүүд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу ажиллаж байна. Завьт эргүүлүүд өнгөрсөн долоо хоногт голын усанд унасан 10 хүний амь насыг аварсан. Голын түвшин нэмэгдсэн үед хүний амь нас секундаар хэмжигддэг. 17 хоногийн хугацаанд 12 хүн Туул голд унаж осолдсон ба тэдгээрийн нэг нь гурван настай хүүхэд байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулья. Долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газраас 2046 албан хаагч, 56 автомашинтай хүч нэмэгдүүлэн бэлэн байдалд ажиллана. Энэ удаагийн баяр наадамд олон хүн цуглахгүй. Холбогдох байгууллагууд чиглэлийнхээ дагуу өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж ажиллана” хэмээлээ.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Баяр наадмын үеэр хэрхэн яаж ажиллах талаар мэдээлэл өгье. Энэ үеэр 110 байцаагч хяналт, шалгалтыг зохион байгуулна. Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор орон нутгаас тээвэрлэгдэн ирж байгаа мал, амьтанд шалгалт хийнэ. Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ил задгай худалдаа үйлчилгээ их гардаг. Үүнд хяналт тавина. Баяр наадмын үеэр коронавирусаас урьдчилан сэргийлэх Шадар сайдын түр журам гарсан. Журмын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж ажиллана” гэсэн юм.
 
42 настай эмэгтэй онгоцонд амаржиж хоёр ихэр хүүхэдтэй болсон

Долоо хоногийн баасан гарагт Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 12,3 сая хүн өвчилж, 556 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн дотор 212 мянган шинэ тохиолдол бүртгэгсэн байна.
 
Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батдорж 2020-07-14 23:23:34
    Сайд нарын тухайд зөв томилгоо болсон харина шүүх Эрдэнэбатад ял оноосон нь бүдүүлэг хэрэг байлаа
  • Beree 2020-07-12 14:08:58
    Содбаатар-г шадар сайдаар томилсон нь хамгийн зөв томилгоо байлаа. Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, Үйлдвэр худалдааны дэд сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий га...
  • Зочны индер  2020-07-12 08:45:51
    Чадварлаг баг хамт олон бүрдүүлсэнд баяртай байна.Ялангуяа шадар сайдаар төрд олон жил ажилласан туршлагатай хүнээр тавьсанд баяртай байна.Амжилт хүсье
    • kkk 2020-07-13 05:01:34
      ИНДЭР гээд бичиж чадахгүй байж хуцдаг халтар вэ? 4 жилийн дараа л чадварлаг эсэхийг нь мэдэж болно. Чам мэтийн пялдагууд дуугүй байвал сайн.
      • zochin 2020-07-14 05:33:37
        pyaldaga xulsnii bicheech nar ix boljee xamaatnuud ni bas umuuruud ulsiin mungu idex gedeg baix l daa
  • Иргэнн 2020-07-12 06:59:30
    Үнэхээр сайхан үйл явдлууд өрнөсөн 7 хоног байлаа. Сайд нарын хувьд бүгд чадварлаг туршлагатай салбартаа манлайлагч хүмүүсийг томилсонд нь туйлын их баяртай бна...
    • kkk 2020-07-13 05:03:18
      Баярласан хэрээ бархирна гээч л болж байх шив. 4 жилийн дараа л чадварлаг эсэхийг нь мэдэж болно. Угаадсандаа баярлаад учраа олохгүй байна уу?