Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчирах ажлаа өргөтгөх үүрэг, чиглэл өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2020/07/09/ Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчирах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө.

Тухайлбал, Монгол Улс өнөөдрийг хүртэл 12853 иргэнээ 40 гаруй улсаас татан авсан ч цаана нь ирэх хүсэлтэй 10 орчим мянган иргэний нөхцөл байдал хүнд байгаа тул цаашид тусгай нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, илүү шуурхай ажиллахыг үүрэг болгов. Ингэхдээ дараа, дараагийн тусгай нислэг үйлдэх хуваарь, боломж нөхцөл, эрүүл мэндийн салбарын хүчин чадал, тусгаарлах байр зэрэг холбогдох судалгааг нарийн гаргаж танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт үүрэг болгов.

Мөн өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан наймдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх иргэдээ татан авах эхний төлөвлөгөөг тасралтгүй хэрэгжүүлж, салбар, салбарын бэлэн байдлаа хангахыг сайд нарт даалгав.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Т.Бадрал, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын холбогдох хүмүүс оролцлоо.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2020-07-13 10:23:49
    энэ Женко худлаа попорох юм.ардтүэнд таалагдах гээд л
  • Зочин 2020-07-12 05:33:48
    Гадаадад байгаа хүмүүсэн хурдан аваачээ. Ингэж удаж байгаа нь авилгалыг цэцэглүүлж бна.1 хүн 1 сая аас дээш төг авилгал өгч байэ ирж бга шүү.
  • Zochin 2020-07-11 09:59:24
    Yagaad zaaval tatuulj avax estoi yum be ?Yagaad zaaval tusgai yyrgiin ongotsoor nisex gej yagaad oor avia kompaniud zovxon mongol irgediig teeverlexed boloxgyi...
  • vnenii hooloi 2020-07-11 07:52:00
    shadar saiidad ajliin ondor amjilt hvsey. vvregt ajlaa deed hamjeend hiij uls eh oron ard tvmniihee erh ashgiin toloo ajillaarai gej hvsey baina.
  • taliin huu 2020-07-10 06:04:15
    Shadar said bolon busad said nart amjilt husie6 Mongoliin ireedui ta nariin gart bna shu sain ajillaarai
  • Ган үзэгтэн 2020-07-10 05:29:21
    Энэ тал дээр онцгойлон ажиллаж байгаа хүмүүст баярлаж байгаагаа хэлмээр байна аа. Ажилд нь амжилт хүсье.
  • Иргэнн 2020-07-10 05:01:02
    Ерөнхийлөгч ерөнхий сайд сайд нар 76 гишүүд маань үнэхээр л өнгөлөг эрч хүчтэй ажлаа эхэлж байна. Энэ эрчээрээ ажиллаж бүхий л цаг үед ард түмнээ дэмжиж ажлаара...
  • 123zochin 2020-07-10 04:59:26
    Шинэ засгийн газар олон асуудлуудыг шийдэх томоохон үүрэг хүлээсэн сайн ажиллах байх. Шадар сайд Содбаатар энэ цар тахлын хүнд үе болон үер усны аюулын үед онов...
  • зочны индэр  2020-07-10 04:55:49
    шадар сайдад үнэхээр их ажил ирж байна даа.Түргэн шуурхай ажлаа эхлүүлж байгаа нь таалагдаж байна ажлын амжилт хүсье
  • Баяр 2020-07-10 04:54:32
    Шинэ ЗГ маань мэргэжлийн гишүүдээр багаа  бүрдүүлж чаджээ. Багийн ахмад хэр байхаас улбаалж багийн амжилт харагдана. Иймдээ ч Ерөнхий сайд маань ёстой л мэргэн...
  • ZOCHIN1 2020-07-10 04:53:00
    Шинээр сонгогдоод байгаа засгийн газрын бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсье. Энэ хүнд цаг үед шуурхай арга хэмжээ авч ажиллахыг хүсье.
  • зочин 2020-07-10 03:17:36
    ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА-Д АЖЛЫН АМЖИЛТ
  • МОНГОЛ хүн 2020-07-10 02:08:02
    Баттулга чи битгий попроод бай,наана чинь гадаадад тэнүүчилсэн хүмүүсийг асрах эмчлэх цагдах үүрэг гүйцэтгэн 3 сая монголчуудаа аюулт өвчин тахлаас олон сар хам...