УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэв

Улсын Их Хурал 11 Байнгын хороотой ажиллана

    Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.09) нэгдсэн хуралдаан 11 цаг 50 минутад эхэлж, арван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа.



    Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа нар Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурал нь 8 байнгын хороотой ажиллахаар хуульчилсан байдаг. Зарим Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээ хэт өргөн бөгөөд олон чиглэлийг хамарч байгаа нь Улсын Их Хурлаас батлагдан гарах хууль тогтоомжийн чанар, Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийг оновчтой хэрэгжүүлэхэд зарим бэрхшээл үүсгэж байна гэж хууль санаачлагчид үзжээ. Тиймээс Улсын Их Хурлын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгож, дотоод зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулахтай холбоотойгоор зарим Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг салгаж, үйл ажиллагааны зохих салбар чиглэлээр ажиллах зарим Байнгын хороодыг нэмж байгуулах шаардлагатай гэж үзэн Ёс зүй, сахилга хариуцлагын; Инновац, цахим бодлогын; Үйлдвэржилтийн бодлогын гэсэн гурван Байнгын хороог шинээр байгуулахаар төсөлд тусгасан байна.

    Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд байсан зарим асуудлыг хариуцах юм. Энэ байнгын хороо нь гишүүний ёс зүйн талаар баримтлах үндсэн зарчим, чиг баримжааг тодорхойлох, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хариуцлага оногдуулах, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх; ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуралдааны дэг, ирцийн асуудлыг эрхлэхээс гадна гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, хуулиар зөвшөөрөгдсөн албан тушаал хавсран гүйцэтгэхтэй холбоотой асуудал, мөн нийт төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хууль тогтоомж, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, батлуулах, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого, төрийн албаны бүх шатны ёс зүйн хороодыг удирдан чиглүүлэх чиг үүрэгтэй ажиллах талаар төсөл санаачлагч илтгэлдээ танилцууллаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг салган Инновац, цахим бодлогын байнгын хороонд хариуцуулахаар төсөлд тусгасан байна. Төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, тогтолцоог сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, инновацид суурилсан бүтээгдэхүүнийг бий болгож үйлдвэрлэлийн хувь хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, дотоодод болон олон улсад өрсөлдөх чадвартай шинэ бүтээгдэхүүн, технологи, үндэсний брэнд бүтээгдэхүүн бий болгох, дижитал шилжилт, технологийн шинэчлэлийн эрх зүйн бодлогыг Инновац, цахим бодлогын байнгын хороо эрхлэх юм байна.
Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хариуцуулахаар төсөлд тусгасан болохыг Т.Аюурсайхан гишүүн танилцуулсан. Монгол Улсад хөнгөн ба хүнд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг түргэтгэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, экспортын зах зээлийг дэмжих, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог бодлогын оновчтой зохицуулалтаар дэмжих, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд чиглэсэн бодлого, хөгжүүлэлт хийх, санхүүгийн тогтвортой дэмжлэг үзүүлэх, холбогдох дэд бүтцийг сайжруулах, аж үйлдвэрийн цогцолбор, үйлдвэр, технологийн паркуудыг байгуулах зэрэг асуудлыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо эрхлэх юм.

    Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Байнгын хороо 15-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заасныг өөрчилж, 11-15 гишүүнтэй байхаар тусгасан болохыг төсөл санаачлагчийн танилцуулгад дурдлаа.

    Ингэснээр Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдан гарч байгаа хууль тогтоомж, бусад шийдвэр оновчтой байх, зохих салбар, чиглэлээр хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх болон Улсын Их Хурлын Тамгын газарт тухайн асуудлыг хариуцан ажиллаж байгаа төрийн албан хаагчид илүү мэргэшин ажиллах боломж нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж үзсэн байна.

    Төрийн байгуулалтын байнгын хороо төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.

    Төсөл санаачлагчийн илтгэл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энхбаяр, Ш.Раднаасэд нар асуулт асууж, хариулт авлаа.



    Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн байгууллагуудын ажил, эрх үүргийн зааг, ялгааг маш тодорхой болгосон гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга гишүүдийн асуултад хариулах үеэрээ онцолж байв. Эрх мэдлийн тэнцэлийг хангах үүднээс Засгийн газрын эрх хэмжээг нэмэгдүүлж, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд оролцох Улсын Их Хурлын гишүүдийн оролцоог хязгаарлах агуулгатай өөрчлөлт орсон. Төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед энэ талаар нухацтай хэлэлцсэн бөгөөд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгийг тайлбарласан. Ажил давхардахгүй, Засгийн газрын үйл ажиллагаанд оролцохгүй, захиргааны ажил хийхгүй. Харин эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох, төрийн байгууллагууд дахь нийт 600 гаруй Ёс зүйн хороодыг эрх зүйн талаас нь дэмжих, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга тайлбарласан. Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид Улсын Их Хурлын гишүүний хавсарч ажиллаж болохгүй ажлын талаарх зохицуулалтууд мөрдөгдөж ирсэн, тодруулбал төрийн бус байгууллагын сонгуульт ажлыг хийж болохоор зохицуулалттай байсныг төсөл санаачлагч Т.Аюурсайхан гишүүн хэлж, дэлгэрэнгүй тайлбар хийсэн. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Т.Доржханд, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Н.Алтанхуяг нар төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийсэн. Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 45 нь 71.4 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээд, чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарласан.



    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй, Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-ын дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Н.Энхболд гишүүн гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн байна. 
    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь Байнгын хорооны дэмжсэн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулав.



    Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 41 нь дэмжснээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Иймд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг танилцуулсан юм.

“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа
    Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т “Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 26.1.1, 26.1.2-т заасны дагуу ирүүлсэн саналыг нэгтгэн, нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөж, Байнгын хорооны бүрэлдэхүүний талаарх саналаа нэгдсэн хуралдаанд танилцуулах” гэж заасан байдаг. Холбогдох хууль тогтоомжийн дагуу “Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.



    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтоолд тусгажээ. Үүнд:
1/Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:
 

  1.     Ширнэнбаньдын Адьшаа
  2.     Норовын Алтанхуяг
  3.     Пүрэв-Очирын Анужин
  4.     Төмөрбаатарын Аюурсайхан
  5.     Хавдисламын Баделхан
  6.     Энхтайваны Бат-Амгалан
  7.     Сүхбаатарын Батболд
  8.     Баагаагийн Баттөмөр
  9.     Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
  10. Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ
  11. Дашдондогийн Ганбат
  12. Тогмидын Доржханд
  13. Борхүүгийн Дэлгэрсайхан
  14. Нанзадын Наранбаатар
  15. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
  16. Цэдэвийн Сэргэлэн
  17. Дамдины Цогтбаатар
  18. Бямбасүрэнгийн Энх-Амгалан
  19. Нямаагийн Энхболд
2/Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:
  1.     Цогт-Очирын Анандбазар
  2.     Телуханы Аубакар
  3.     Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
  4.     Жадамбын Бат-Эрдэнэ
  5.     Жигжидийн Батжаргал
  6.     Буланы Бейсен
  7.     Хаянгаагийн Болорчулуун
  8.     Гочоогийн Ганболд
  9.     Наянтайн Ганибал
  10. Гонгорын Дамдинням
  11. Гомпилдоогийн Мөнхцэцэг
  12. Нанзадын Наранбаатар
  13. Дамдинсүрэнгийн Өнөрболор
  14. Батсүхийн Саранчимэг
  15. Ганзоригийн Тэмүүлэн
  16. Цэвэгдоржийн Туваан
  17. Одонгийн Цогтгэрэл
  18. Цэдэндамбын Цэрэнпунцаг
  19. Төмөртогоогийн Энхтүвшин
3/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо:
  1.     Амгалангийн Адъяасүрэн
  2.     Ганибалын Амартүвшин
  3.     Пүрэв-Очирын Анужин
  4.     Телуханы Аубакар
  5.     Ёндонпэрэнлэйн Баатарбилэг
  6.     Балжиннямын Баярсайхан
  7.     Хассуурийн Ганхуяг
  8.     Гонгорын Дамдинням
  9.     Бадарчийн Жаргалмаа
  10. Жамъянгийн Мөнхбат
  11. Гомпилдоогийн Мөнхцэцэг
  12. Цэрэнжамцын Мөнхцэцэг
  13. Дамдинсүрэнгийн Өнөрболор
  14. Даваажанцангийн Сарангэрэл
  15. Жигжидсүрэнгийн Чинбүрэн
  16. Чинбатын Ундрам
  17. Ням-Осорын Учрал
  18. Төмөртогоогийн Энхтүвшин
4/ Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо:
  1.     Ширнэнбаньдын Адьшаа
  2.     Пүрэв-Очирын Анужин
  3.     Хавдисламын Баделхан
  4.     Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
  5.     Балжиннямын Баярсайхан
  6.     Баагаагийн Баттөмөр
  7.     Сандагийн Бямбацогт
  8.     Буланы Бейсен
  9.     Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
  10. Мөнхөөгийн Оюунчимэг
5/ Инновац, цахим бодлогын байнгын хороо:
  1.     Амгалангийн Адъяасүрэн
  2.     Ганибалын Амартүвшин
  3.     Цогт-Очирын Анандбазар
  4.     Телуханы Аубакар
  5.     Жадамбын Бат-Эрдэнэ
  6.     Жигжидийн Батжаргал
  7.     Дамбын Батлут
  8.     Сайнхүүгийн Ганбаатар
  9.     Гочоогийн Ганболд
  10. Тогмидын Доржханд
  11. Нанзадын Наранбаатар
  12. Батсүхийн Саранчимэг
  13. Дамдинсүрэнгийн Өнөрболор
  14. Жигжидсүрэнгийн Чинбүрэн
  15. Шатарбалын Раднаасэд
  16. Ганзоригийн Тэмүүлэн
  17. Төмөртогоогийн Энхтүвшин
  18. Цэвэгдоржийн Туваан
  19. Ням-Осорын Учрал
6/Нийгмийн бодлогын байнгын хороо:
  1.     Пүрэв-Очирын Анужин
  2.     Балжиннямын Баярсайхан
  3.     Дамбын Батлут
  4.     Буланы Бейсен
  5.     Сайнхүүгийн Ганбаатар
  6.     Бадарчийн Жаргалмаа
  7.     Цэндийн Мөнх-Оргил
  8.     Мөнхөөгийн Оюунчимэг
  9.     Цэндийн Сандаг-Очир
  10. Даваажанцангийн Сарангэрэл
  11. Батсүхийн Саранчимэг
  12. Салдангийн Одонтуяа
  13. Цэвэгдоржийн Туваан
  14. Чинбатын Ундрам
  15. Жигжидсүрэнгийн Чинбүрэн
  16. Содномын Чинзориг
  17. Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
7/Төрийн байгуулалтын байнгын хороо:
  1.     Сайнбуянгийн Амарсайхан
  2.     Амгалангийн Адъяасүрэн
  3.     Ёндонпэрэнлэйн Баатарбилэг
  4.     Жамбын Батсуурь
  5.     Сандагийн Бямбацогт
  6.     Жамбалын Ганбаатар
  7.     Гочоогийн Ганболд
  8.     Гомбожавын Занданшатар
  9.     Жамъянгийн Мөнхбат
  10. Цэндийн Мөнх-Оргил
  11. Хишгээгийн Нямбаатар
  12. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
  13. Бөхчулууны Пүрэвдорж
  14. Долгорсүрэнгийн Сумъяабазар
  15. Жамъянхорлоогийн Сүхбаатар
  16. Дуламдоржийн Тогтохсүрэн
  17. Ухнаагийн Хүрэлсүх
  18. Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
  19. Нямаагийн Энхболд
8/Төсвийн байнгын хороо:
  1.     Сайнбуянгийн Амарсайхан
  2.     Ганибалын Амартүвшин
  3.     Цогт-Очирын Анандбазар
  4.     Хавдисламын Баделхан 
  5.     Жигжидийн Батжаргал
  6.     Жамбын Батсуурь
  7.     Хүрэлбаатарын Булгантуяа
  8.     Сайнхүүгийн Ганбаатар
  9.     Цэрэнпилийн Даваасүрэн
  10. Болдын Жавхлан
  11. Лхагвын Мөнхбаатар
  12. Салдангийн Одонтуяа
  13. Бөхчулууны Пүрэвдорж
  14. Шатарбалын Раднаасэд
  15. Долгорсүрэнгийн Сумъяабазар
  16. Дуламдоржийн Тогтохсүрэн
  17. Ганзоригийн Тэмүүлэн
  18. Чимэдийн Хүрэлбаатар
  19. Баттогтохын Чойжилсүрэн
9/Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо:
  1.     Амгалангийн Адъяасүрэн
  2.     Цогт-Очирын Анандбазар
  3.     Телуханы Аубакар
  4.     Жадамбын Бат-Эрдэнэ
  5.     Жигжидийн Батжаргал
  6.     Дамбын Батлут
  7.     Гочоогийн Ганболд
  8.     Нанзадын Наранбаатар
  9.     Дамдинсүрэнгийн Өнөрболор
  10. Баттогтохын Чойжилсүрэн
  11. Одонгийн Цогтгэрэл
  12. Шатарбалын Раднаасэд
  13. Ганзоригийн Тэмүүлэн
  14. Төмөртогоогийн Энхтүвшин
  15. Цэвэгдоржийн Туваан
10/Хууль зүйн байнгын хороо:
  1.     Ширнэнбаньдын Адьшаа
  2.     Норовын Алтанхуяг
  3.     Сайнбуянгийн Амарсайхан
  4.     Сандагийн Бямбацогт
  5.     Дашдондогийн Ганбат
  6.     Борхүүгийн Дэлгэрсайхан
  7.     Лхагвын Мөнхбаатар
  8.     Цэрэнжамцын Мөнхцэцэг
  9.     Хишгээгийн Нямбаатар
  10. Бөхчулууны Пүрэвдорж
  11. Шатарбалын Раднаасэд
  12. Цэндийн Сандаг-Очир
  13. Жамъянхорлоогийн Сүхбаатар
  14. Цэдэвийн Сэргэлэн
  15. Ням-Осорын Учрал
  16. Дамдины Цогтбаатар
  17. Бямбасүрэнгийн Энх-Амгалан
  18. Баттөмөрийн Энхбаяр
11/Эдийн засгийн байнгын хороо:
  1.     Төмөрбаатарын Аюурсайхан
  2.     Энхтайваны Бат-Амгалан
  3.     Дамбын Батлут
  4.     Баагаагийн Баттөмөр
  5.     Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ
  6.     Жадамбын Бат-Эрдэнэ
  7.     Хаянгаагийн Болорчулуун
  8.     Хүрэлбаатарын Булгантуяа
  9.     Жамбалын Ганбаатар
  10. Наянтайн Ганибал
  11. Хассуурийн Ганхуяг
  12. Цэрэнпилийн Даваасүрэн
  13. Тогмидын Доржханд
  14. Болдын Жавхлан
  15. Мөнхөөгийн Оюунчимэг
  16. Цэдэндамбын Цэрэнпунцаг
  17. Одонгийн Цогтгэрэл
  18. Содномын Чинзориг
  19. Баттөмөрийн Энхбаяр.

    Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцно. Энэ тогтоолыг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.