Ц.Ганзориг: 900 гаруй ААН-ийг шат дараатайгаар нээнэ
УОК-оос  гаргасан шийдвэрийг талаар мэдээлэл хийлээ.

ЗГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: “Авто замын гадаргуу дээр тогтсон усыг зайлуулах шугам сүлжээ бөглөрсөнөөс болж автозам дээр борооны ус үерлэх шалтгаан болж байна. Мөн гэр хорооллын үерийн ус зайлуулах далан, шуудууг айл өрхүүд бөглөж буусантай холбоотойгоор Улаанбаатар хотын хойд хэсгээс автозам руу үерийн ус орж ирсн байна.

Үүнийг цэгцлэх үүднээс цаашид Улаанбаатар хотод үерийн усыг зайлуулах шугам сүлжээ, далан шуудууг шинээр сэргээн засварлаж, барьж байгуулах тооцоо суалгааг нь хийх төсөвт тусгах даалгаврыг өгсөн. Нийслэл Улаанбаатар хотод байрлах автозамын хажуугаар байгаа гадаргуугын усыг зайлуулах шугам сүлжээг өдөр тутам бороо орсоны дараа цэвэрлэж байгаа боловч иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж бөглөрөх үзэгдлүүд гарсаар байна. Дараагийн нэг асуудал нь Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахал гарсантай холбоотойгоор хэсэгчилсэн хөл хорио тогтоосон. Үүнийг үргэлжлүүлэхийг Ховд аймгийн засаг даргад үүрэг болголоо. Гуравдахь асуудал нь  иргэдийг татаж авах. Өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улсад 9884 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гадны оронд байгаа ЭСЯ-аар дамжуулан УОК-д ирүүлсэн байна. Монгол улсын ЗГ болон УОК өнөөдрийн байдлаар 12 мянга орчим иргэнээ агаараар болон газраар татан авсан.

Долдугаар сард өмнөх сараас 50 хувиар илүү буюу нийт 3 мянган иргэнээ татаж авах тооцоо судалгаа хийгээд эхнээсээ иргэдээ авах ажил үргэлжилж байна.Цаашид иргэдээ татаж авахын тулд тусгаарлах байрны хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлж болох вэ гэдэг дээр тооцоо судалгааг хийж ойрын хугацаанд тэдгээр иргэдээ татан авахыг зорьж байгаа. Мөн цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын 15 хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор нөгөө талдаа хил дотроо халдвар алдаагүй гэдэг үзүүлэлтээ бариад халдваргүйжүүлэлт ариутгалын дэглэмийн дор ААН-үүдийг нээх ажлыг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Зөвхөн нийслэл Улаанбаатар хотод гэхэд 900 гаруй ААН-ийг нээж 10 мянган ажлын байрыг шинээр сэргээх ажлыг шат дараатай хийгээд явж байгаа” гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • яана даа 2020-07-09 09:15:31
    Эдийн засаг ч их хэцүүднэ дээ.
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Нээгээд юу хийх вэ 2020-07-09 06:50:11
    Нээгээд ч ажиллаж чдахаа болилоо
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах