Төмсний үнэ тэнгэрт хадаж, төгрөгийн ханш газарт унасаар...

Сонгуулийн өмнө юмны үнэ буурч, сонгуулийн дараа өсдөг үзэгдэл жилийн жилд хэвээр. Дөрвөн жилийн өмнөх энэ өдөр ам.долларын ханш 1.984.44 төгрөгтэй тэнцэж байжээ. Тэгвэл дөрвөн жилийн дотор 843.67 төгрөгөөр өссөн байна. Сонгуулийн өмнө ба дараа тавдугаар сарын 20-ны өдрөөс долдугаар сарын 7-ны өдрийг хүртэл  ам.доллар болон шатахуун, мах, хүнсний ногооны үнийг харьцуулсан сурвалжлагаа хүргэе.

Ам.доллар

Монголбанкнаас зарласан ханшаар тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар ам.доллар 2799.88 төгрөгтэй тэнцэж байлаа. Харин өчигдрийн байдлаар ам.доллар 2.828.11 төгрөгтэй тэнцэж байна.

Шатахуун

Тавдугаар сарын 20-ны өдөр нийслэлд шатахууны жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ “А-80” 1350, “Аи-92” 1360, Аи-95 1800, “Дизель түлш” шатахуун түгээх станцуудаар 1790-1890 төгрөгийн үнэтэй байсан. Шатахуун түгээх станцуудаар “Аи-76, 80” 1260-1350 төгрөгийн үнэтэй байна. “Аи-92, 93” шатахуун 1360-1400 төгрөгийн үнэтэй байна. “Аи-95” тавдугаар сарын 20-ны өдөр 2000 төгрөгийн үнэтэй байсан. Түүнээс хойш долдугаар сарын 5-ныг хүртэл тогтмол 1800 төгрөгийн үнэтэй байв. Газ тавдугаар сарын 20-ны өдөр 1020 төгрөгийн үнэтэй байсан ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл тогтмол 970 төгрөгийн үнэтэй байв.

Хүнсний ногоо

Тавдугаар сарын 20-нд монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 800-1300 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор”, “Хар хорин” захад хамгийн хямд буюу 800, харин хамгийн өндөр үнээр буюу 1300 төгрөгөөр “Таван эрдэнэ” зах худалдаалж байжээ. Монгол лууван 1249-2200 төгрөгийн хооронд байслаа. Харин өчигдрийн байдлаар Улаанбаатартаа л хамгийн хямд үнээр хүнсний ногоо борлуулдаг “Барс” захын бөөний төвд нэг килограмм монгол төмс 1400-1800 төгрөг. Жаргалантын болон буриад сортын төмс килограмм нь 1800-2000, бөөний үнэ нь 1700-1900 төгрөг байна.Харин  дэлгүүрт 1421-2500 төгрөгийн үнэтэй байна. “Номин супер маркет”-д хамгийн хямд буюу 1421, харин хамгийн өндөр үнээр буюу 2500 төгрөгөөр “Меркури” зах худалдаалж байна. Монгол лууван 1879-3000 төгрөгийн үнэтэй байна.

Мах

Тавдугаар сарын 20-нд хонины ястай болон цул мах 8500-10500. Үхрийн ястай болон цул мах 11800-14000 байгаа бол адууны ястай мах 8500-10500, харин ямааны цул болон ястай мах 8000 төгрөг байсан байна. Долдугаар сарын 7-нд  хонины ястай болон цул махны 10500-13000. Үхрийн ястай болон цул мах 12800-16000. Адууны ястай 9500-10500,  ямааны ястай махны үнэ 8300-8500 төгрөгийн ханүтай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Намуунтамир

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-07-23 01:09:38
    Энэ сэтгүүлч гуай таны энэ тэнэг гарчиг бас ханш өсхөд ташуур шүү дээ
  • Монгол 2020-07-10 09:12:07
    Топороо шүтээд хоосон хоноод байж дээ. Хохь чинь МАН аа шүтээд өлбөрч үхэцгээ. Юмны үнэ Топорын үед улам нэмэгдэнэ Ха ха хохь чинь
    • Харь  2020-07-11 18:27:05
      Монголчууд түүхэндээ өлбөрч үхээгүй юм. Одоо ч үхэхгүй муу харийн шээсээ
  • Xurelsux 2020-07-09 11:13:29
    Uxeruuded xoxi chin gej uuniig xeldeg yum. Kkkkk
  • Иргэн 2020-07-09 10:03:27
    засгийн газрын хулхидалтаас болж банк бусаас зээл авч тариа ногоо тарьсан улсууд аргагүй. Энэ байтугай үнэ нэмэгдэнэ.
  • Zochin 2020-07-09 08:16:30
    tsaashid nemegdene
  • ХУУЛЬЧ  2020-07-09 02:30:49
    ТӨГРӨГИЙГ ЯАЖ ЦААС БОЛОХЫГ ХАРААД ХООСОН ХОДООДТОЙ ДЭНЖ ХОТОЙТОЛ НААДАЖ ТЭТГЭВЭРИЙН ХӨШЧҮҮД ХҮЧЭЭ НЭГТГЭЖ МӨД КОММУН БОЛЖ ТОГЛОНО ДОО ,
  •  2020-07-09 00:50:26
    сайд гэгдэх улайдаггүй улааны гай шүү дээ. толгойг нь цавчина гэсэн сүх хаана байнаа толгойг нь цачих цаг өнгөрлөө