Шинэ сайд нар УИХ-д тангараг өргөлөө

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өнөөдөр танхимын бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулсанаар шинэ Засгийн газар бүрдлээ. Шинэ сайд нарт захирамж гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Есөн хөлт тугт танхимд болж, шинэ сайд нар УИХ-д тангараг өргөлөө.

Шинэ Засгийн газар  Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн 14 яам нийт 17 сайдтай ажиллахаар болсон.

-Шадар сайдаар Я.Содбаатар

-ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад Д.Сарангэрэл 

-Сангийн яамны сайдад Ч.Хүрэлбаатар 

-Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдад Х.Нямбаатар

-Эрчим хүчний сайдад  Н.Тавинбэх

-Батлан хамгаалахын сайдад Г.Сайханбаяр

-Эрүүл мэндийн сайдад  Т.Мөнхсайхан 

-Гадаад харилцааны сайдад  Н.Энхтайван

-Зам тээврийн хөгжлийн сайдад  Л.Халтар

-БШУ-ын сайдад  Л.Цэдэвсүрэн

-Засгийн газрын бүтцэд шинээр орж буй Соёлын яамны сайдад С.Чулуун

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад А.Ариунзаяа

-ХХААХҮ-ийн сайдад З.Мэндсайхан

-Барилга хот байгуулалтын сайдад Б.Мөнхбаатар

-Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдад  Г.Ёндон

Шинэ сайд нар тангараг өргөснөөр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

С.Цог
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgennn 2020-07-08 10:32:07
    Содбаатар анх 2005 онд үйлдвэр худалдааны яаманд ажиллаж эхэлснээсээ хойш 15 жил төр түмнийхээ итгэл найдварыг хүлээж ажиллаажээ. Энэ хугацаанд хийж бүтээсэн зү...
    162.158.7.106
    Мэдэгдсэн Хариулах
  • akaa 2020-07-08 09:47:36
    чулууны талаар таагүй яриа их байдаг ш дээ наад хүнээ болиочээ
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах