Д.Нямхүү: Хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 11,9  сая хүн өвчилж, 545 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн дотор 193 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж,  5 мянга гаруй хүн эндсэн байна.

 ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 7-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторт нийт 370 хүний шинжилгээ хийсэн. Эдгээр хүмүүсээс хоёрт нь коронавирус илэрлээ. Өнөөдөр нэг хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжсэн байна” гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus