Б.Мөнхшүр: Монгол түмэн минь дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой Үндэсний их баяр наадмыг угтан Өвөрхангай аймгийн харьяат Монголын үндэсний сурын харвааны хоёрдугаар зэргийн харваач Батдоржийн Мөнхшүртэй ярилцлаа.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу? Намайг Батдоржийн Мөнхшүр гэдэг. Өвөрхангай аймгийн уугуул Монголын Үндэсний сурын харвааны хоёрдугаар зэргийн харваач.

-Анх хэзээнээс эхэлж сур харвах болов.Тэр үеийн сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаач?

-Анх 2017 оны дөрөвдүгээр сард спортын мастер аймгийн мэргэн Д.Цэцэгмаа багшид шавь болж орсон. Тухайн үед маш их догдлол бас амар амгалан байдлыг мэдэрч байсан. Мөн багш болон өөрөөрөө бахархах сэтгэл их төрж энэ л спортыг өөрийн болгоно гэсэн бодолтой болсондоо.

-Яагаад заавал сурын спорт гэж. Эмэгтэй хүнд таарч тохирох өөр олон спорт бий шүү дээ.

-Спорт болгон өөр өөрийн онцлогтой.Тэр дундаа сурийн харваа гэдэг бол эрэгтэй, эмэгтэй хөгшин, залуу хамаагүй  аль ч насны хүнд тохирдог үнэхээр агуу спорт юм аа. Хүнийг хүлээцтэй, тэвчээртэй, хүлцэнгүй, хүнлэг, шударга зан төлөвт сургаж чаддаг. Эрт дээр үеэс эзэн Чингис хаанаас эхлүүлэн эрэлхэг хүлэг баатрууд, энгүй ухаант хатад хүртэл нум сум харвадаг байсан түүхтэй. Тийм ч учраас энэхүү дэндүү сайхан үүх түүхтэй спортоор хичээллэх болсон.



 - Таны хувьд сурын спортоор хичээллээд хэдийн гурван жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд хэр олон тэмцээнд оролцож, амжилт гаргав?

-Анхны шагнал маань Өвөрхангай аймгийн Тарагт сумын наадамд амжиллтай харваж тэргүүн байранд орж сумын мэргэн цолыг авсан. Түүнээс хойш таван суманд түрүүлж, аймгийнхаа наадамд хоёр жил айрагдсан. Аймгийн наадмын нээлт, хаалт гэх мэт олон тэмцээнд оролцон шагналт байранд орж байлаа. Мөн улсын томоохон тэмцээнүүдэд оролцдог. Өнгөрсөн оны хавар спортын хоёрдугаар зэргээ авсан.

 -Сур харваа дотроо олон янз байдаг юм билээ. Урианхай харваа, Халх харваа гэх мэт. Та аль харваагаар нь түлхүү харвадаг вэ?

- Сур харваа нь үндэсний, буриад, урианхай, үзэмчин, түнх уламжлалт гэх мэт олон төрлүүдтэй. Миний хувьд үндэсний буриад, саран бай харваануудаар харвадаг. Мөн Өвөрмонголд зохиогддог томоохон баярын харваанд хоёр жил оролцон гурав, дөрөвдүгээр байруудад орж байсан.
           
 
-Гэр бүлд тань сурын харваагаар хичээллэдэг хүн бий юу?

-Байхгүй. Манай гэр бүлийнхэн сурын харвааны талаар бараг л мэдлэггүй хүмүүс байсан. Намайг харваж эхэлсэнээс хойш аав, эмэгтэй дүү хоёр маань их сонирхож байгаа. Тиймээс дараа жил дүүгээ харваж сургах бодолтой байгаа.

-Харваач хүний хувьд хамгийн чухал хэрэгсэл нум сум шүү дээ. Та ямар ур хийцтэй нум сум ашигладаг вэ?

-Миний нум Монгол улсын хүндэт мэргэн Батмөнх багшийн хийцийн нум, харин сумны хувьд миний удаах багш спортын мастер аймгийн мэргэн Босоомөнх багшийн хийцийн сум байгаа. Хүн бүр өөрийн бие, бяр чадалдаа тохируулж нумаа хийлгэдэг. Миний нум гэхэд 55 фаунт, сум 49 грамм болдог. Хүн хүн өөр учир яг өөртөө таарсан нум сумыг урлаачидтай ярилцаж байгаад хийлгэдэг.

-Энэ хугацаанд шантарч, сурын спортыг орхъё гэсэн бодол төрж байв уу?

-2018 оны зун тэмцээнд орж байгаад суманд оногдоод нэг сар гаруй хугацаанд гараа хөдөлгөж чадахгүй болж байлаа. Битүү хавдартай өдөр, шөнөгүй өвдөөд тэр үед л их шантарч яах гэж, юуны төлөө ингэж явж байгаа юм болъё доо гэж бодож байсан үе бий. Тэр үед аав, ээж хоёр маань “Зүгээрдээ миний охин, спортод иймэрхүү зүйл байх шүү дээ” гэж урам зориг өгч сэтгэлийг минь эргүүлсэн дээ.

-Харваачид олон жил харвах тусмаа анхныхаасаа арай өөр нум сум хэрэглэх ёстой байдаг уу?

-Ер нь бол эдэлгээнд орж хэрэглэгдэж байгаа л юм чинь эвдэрнэ, гэмтэнэ янз бүр болно.Тэр бүхнийг харж байгаад нумаа солин доо. Үнэхээр хугарал, гэмтэл багатай бол солих гээд байх шаардлага байхгүй. Сум бол тав байх шаардлагатай байдаг. Тэмцээнд дөрвөн сум тавьдаг, нэг сумны нөөцтэй байх ёстой.Таван ижил сумнаас нэг, хоёр нь хугарчихвал анх сум авсан хүнээрээ ижил урт, граммтайг нөхөж хийлгэж болно. Шинээр авсан ч бас болно.

 -Ярилцсан танд маш их баярлалаа. Удахгүй болох баяр наадмыг тохиолдуулан наадамчин олондоо хандаж мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

-Нутгийн зон олон, хайрт гэр бүл, ажлын хамт олондоо баяр наадмын мэндийг дэвшүүлье. Монголын ард түмэн минь дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай. Бөхчүүд нь бяр их, харваачид нь оноо нь мэргэн уухай нь цээл, хараа нь хурц, шандаст хүлгүүд нь хурд ихтэй байх болтугай гэж хүсэн ерөөе. Баярлалаа.
 
Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dawaa 2021-03-05 11:34:44
    saihan yariltslaga bn daruu tuluw engiin ohin bn amjilt hvsiy
  • Zochin 2020-07-21 14:52:29
    Энэ мэдрэл муутай сдакууд солиоч өгөхийн монгол хүн амы билэгээр гэдэг байхаа өөр гэхэв дээ .Дандаа дүүрсэн дуракууд уншсан юм уу хаашаа юм
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2020-07-10 06:35:11
    Дэнж рүү явуулахгүй дарга нар өөрсдөө наадна гэсэн шүүдээ
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Илп 2020-07-09 12:18:51
    Дэнж хотойлгохгүй наадаарай. Хотойсон газар нь борооны ус тогтож УБ мянган нуурын хотгор болох нь...
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-07-09 12:12:12
    Та нар л наадамлахчииж юугаа солиороод бгаан
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-07-09 10:05:24
    Дээдсүүд нь наадан. Ард иргэд нь орох эрхгүй байхад юун
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-07-09 00:49:22
    76 арай их давраад байна шүү. байх газарт нь буюу авсанд нь байлгая.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Erhee aldsan Mongolchuud 2020-07-08 11:00:17
    Humuus gatsaad zobj bhd hotoitloo bayarlah ni baharhaad bh zuil bish bh
    162.158.63.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-07-08 04:24:20
    Газрын талхагдал, цөлжилт улам бүр ихсэж байхад дэнж хотойтол наадахаа боливол яасан юм. Хотойтол ухаж төнхөөд, хотойтол нь наадсаар хотойх дэнжгүй боллоо
    162.158.165.121
    Мэдэгдсэн Хариулах