Д.Нямхүү: Таван хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхий дахинд 11,6 сая хүн өвчилж, 539 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 138 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 3 мянга гаруй хүн эндсэн аж.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 757  хүнд шинжилгээ хийлээ. 752 хүнд коронавирус илрээгүй байна. Харин үлдсэн таван хүнд коронавирус илэрлээ. Эдгээр хүмүүс нь Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэд юм. Өнөөдөр зургаан хүн эдгэрч эмнэлгээс гарсан” гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus