Сүүлийн өдрүүдэд их хэмжээний устай бороо орсоноос шалтгаалан гудамж, талбай усаар дүүрч, явган хүн байтугай автомашин зорчход ч хэцүү болж байна. Үүний шалтгаан нь нийслэл хотод ус зайлуулах шугам сүлжээ хомс байгаатай холбоотой.
Өчигдөр л гэхэд их хэмжээний борооны уснаас болж 25-р эмийн сангаас Өргөө кино театр чиглэлийн авто зам хууларсан байна. Мөн явган хүний замууд хүртэл эвдрээд байгаа аж. Өнгөрөгч амралтын өдрүүдээр хотын төвд тогтсон их хэмжээний усыг соруулсан ч нэмэр байсангүй. Ирэх өдрүүдэд ч гэсэн бороо орох төлөвтэй байна. Хэдий болтол бид борооны улиралд явах, гишгэх газаргүй болж, өмссөн хувцас хунараа норгон байж ус туучих ёстой гэж.
Энэ байдлаараа цаашид хэдэн жил болох вэ. Яагаад ус зайлуулах шугамын асуудлаа шийдчихэж чадахгүй өдийг хүрэв. Хэрэггүй зүйлд зарцуулж буй хэдэн тэрбум төгрөгийг ус зайлуулах шугам сүлжээг хангахад зарцуулсан бол нийслэл хотын иргэд ингэтлээ бухимдаж суухгүй нь лав. Яг одоогийн байдлаар хэдэн тэрбумын өртөгтэй баяр наадам зохион байгуулна гэхээс илүүтэй хотын өнгө үзэмжинд анхаарч, иргэдийг гудманд шавар, шавхайтай ус туучихгүйгээр явахад нь тусалж ус зайлуулах шугамын асуудлаа шийдээд өгчихвөл сайнсан.
.jpg)
.jpg)

Б.Сувдаа