Засгийн газар 14 яамтайгаар ажиллана
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барилаа. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг байгуулахдаа юуны өмнө тогтвортой байдал залгамж, чанар түүхэн уламжлал хөгжлийн чиг хандлагыг харгалзсан бөгөөд шинээр бүрдэх засгийн газрыг ажил хэрэгч, шуурхай, үр дүнтэй тогтвортой ажиллуулах зорилгоор өмнөх засгийн газрын бүтцийг үндсэнд нь хэвээр нь хадгалсан болно.

Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол улсын Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал хариуцсан нийт 17 гишүүн ажиллуулах, бүтцийн хувьд Засгийн газрыг 14 яамтай ажиллуулахаар үүнээс Байгаль орчин аялал жуулчлалын яам, Батлан хамгаалах яам, ГХЯ, Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамыг Ерөнхий чиг үүргийн яам, Барилга хот байгуулалтын яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Зам тээвэр хөгжлийн яам, Соёлын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, ЭМЯ нь чиглэлийн яаманд байхаар санал боловсруулж холбогдох хуульд тусгалаа. 

Яамдын чиг үүргийн давхардлыг арилгаж, эрхлэх хүрээ, салбарыг оновчтой тогтоох, нөөцийг зөв хуваарилах, төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг чанартай, үр дүнтэй, шуурхай явуулах шаардлагыг үндэслэн Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамыг өөрчлөн байгуулахаар холбогдох хуулийн төсөлд тусгаж, бусад яамдыг хэвээр байлгах нь зүйтэй гэж үзлээ” гэв.

Ерөнхий чиг үүргийн:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Батлан хамгаалах яам
  • Гадаад харилцааны яам
  • Сангийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Чиглэлийн:

  • Барилга, хот байгуулалтын яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Соёлын яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам


Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баагий 2020-07-07 02:08:06
    ТҮЦ С. Одонтуяа ямар мундаг юм???? цаашаа яваад байх юм??? Баяр хүргье. Гэхдээ та БГД-д юу хийснээ хэвлэлээр тайлагнавал яасан?? Ямар ч шоугүйгээр
    162.158.165.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-07-06 18:23:19
    Tatan buulgaval ni ene olon yamuudaa tenegtene biz 14 yam baix daa yax uu dee !!!
    162.158.88.23
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-07-06 14:35:32
    SHINJLEKH UKHAANII TERGUULEN KHEGJUULEKH YAM chini ERCHIMKHUCH shuu dee Odoo ene salbariin hkegjil buur khostorson nuurs toosnii
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах