Сэлэнгэд нөхөн сонгууль болох уу
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат  2020 оны УИХ-ын сонгуульд  Сэлэнгэ аймгаас нэр дэвшин, олонхийн саналыг авч  гишүүнээр сонгогдсон. Улмаар СЕХ бүртгэж, УИХ-ын гишүүний үнэмлэх олгох шийдвэр гаргасан.

Гэтэл Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байдаг.

 Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал  хоёр ч удаа хойшлогдсоны эцэст  өнөөдөр буюу долдугаар сарын 6-нд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж, түүнийг гэм буруутайд тооцон, зургаан жилийн хорих ял оноолоо. Шүүхийн эцсийн шийдвэр Улсын дээд шүүх дээр гарах хэдий ч УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүний суудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн асуудал яригдаж эхэллээ.

Монгол улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйл. Нөхөн сонгууль явуулах

77.1.Энэ хуулийн 4.7-д заасан үндэслэлээр нөхөн сонгууль явагдана.
/4.7.“Нөхөн сонгууль” гэж Улсын Их Хурлын гишүүний орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно./
77.2.Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сар хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй.
77.3.Нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
77.4.Нөхөн сонгуулийг зохион байгуулахад тухайн тойрогт өөрчлөлт оруулахгүй бөгөөд энэ хуульд заасны дагуу зохион байгуулна гэж заасан байдаг.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-07-09 01:17:06
    Нөхөн сонгууль болвол боломж байна шүү, горьдогсодоо. Одоо гишүүн болох гэж үхэн хатан зүтгэх үе өнгөрч байна.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Монголд шүүхийн шинэхэн хонгил байна 2020-07-07 06:42:21
    Энэ хүн УИХ-ын гишүүн байсан. Хуулиар бол дараагийн гишүүд тангараг өргөх хүртэл бүрэн эрхийн нь хугацаа хэрэгжинэ. Бүр үгүй юм аа гэхэд СЕХорооны зөвшөөрөл???
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-07-07 04:24:13
    Хужаагийн эрлийзүүд Монголын төрд гарч Монголын баялагийг гаднийханд хайр найргүй өгч өөрсдөө хэт их баяжсаны нэг илрэл нь энэ Ж.Эрдэнэбат юм. Ял нь хөнгөгдсөн...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
    •  2020-07-07 06:01:49
      тэгээд алаад хаяж төрөө хужаагийн эрлийзүүд гархөлөөс цэвэрлэе
      172.69.252.135
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-07-07 02:01:37
    Ж,Эрдэнэбат Үүрэг гүйцэтгэгч байхдаа,маргааш нь огцор ч Хүрэлсүхэд ажлаа өгдгийнхөө урд шөнө Оюутолгойгоос 5 дахин том Хармагтай нь ордыг хууль бусаар гадныхан...
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • г 2020-07-07 00:56:22
    Асуугдаж бгаа хүнд үнэмлэх өгч АРД түмнээрээ тоглосон СЕХ буруутай бас дарга цэрэг нар нь бүх зардалыг н Энэ газраар гаргуулах хтэй.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-07-07 00:10:18
    ялтанг нэр дэвшүүлж үнэмлэх өгсөн СЕХ-г торго. жагсаалтаар дараагийн хүнд нь шууд ИХ үнэмлэх өг.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
    • Kk 2020-07-07 00:56:04
      Shuud yaltan bolchihson bailuu
      172.69.45.143
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-07-06 18:26:59
    Xeregt shalgagdaj baigaa xyniig exnees ni er ni ner devshyylex xereggyi baigaa yum daa tsaashdaa !!
    162.158.88.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-07-06 06:41:33
    Монголд төр гэж байна уу нөгөө ИХ-ын гишүүний халдашгүй энэ тэр яасан ёстой тоглох юм аа Бид параламентийн засаглалтай гэсэн шүүхийн засаглалтай юм биш үү
    162.158.7.8
    Мэдэгдсэн Хариулах
    • Zuv 2020-07-06 10:03:56
      Mongold tur baina gedgiig medreed baigaa shuu.
      141.101.105.55
      Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-07-06 06:07:55
    Hereg hiisen l bol Huuli bugded jigd uilchileh zarchimaar shudraga baih estoi ! nohon soguuli zarlaad l shiideh ni ZOW !
    162.158.7.132
    Мэдэгдсэн Хариулах