И.Мөнхжаргал: АН-ын даргад нэр дэвшигчээс ямар нэгэн дэнчин хураамж авахгүй
2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгийн дараа намын дарга С.Эрдэнэ намын дүрмийн дагуу намын даргын албаа Ц.Туваанд хүлээлгэн өгөөд байгаа билээ. Ингээд Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын дарга асан С.Эрдэнэ: УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн дүн албан ёсоор өргөн баригдаад, УИХ бүтэц бүрэлдэхүүнээ томилоод үйл ажиллагаагаа эхэллээ. Гэхдээ 2020 оны УИХ-ын сонгуулийн будилаан маргаан дуусаагүй байгаа. Сонгуулийн үеэр явагдсан байж болох хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг шалгаж тогтоох тал дээр улс төрийн намууд хамтарч ажиллаж байгаа. Цаашдаа энэ ажил нэлээдгүй хугацаанд үргэлжлэх байх гэж харж байна. АН өнөөдөр улс төрийн хариуцлагатай хүчний хувьд асуудалд хүндэтгэлтэй хандаж байгаа. АН өөрийн үндсэн дүрэмтэй. Энэ утгаараа АН дотоод үйл ажиллагаагаа үндсэн дүрмийнхээ хүрээнд зохицуулж, зохион байгуулж ажиллаж байгаа” гэв.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал  “Долдугаар сарын 3-ны өдрийн хурлаар намын даргын сонгуулийг товлон зарласан. Долдугаар сарын 6-9-ний хооронд шинээр намын даргад дэвших хүмүүсийг бүртгэж,  долдугаар  сарын 16-аас наймдугаар сарын  14-ний өдрийн хооронд намын даргын сонгуулийн сурталчилгааг хийж, 8 сарын 16-ны өдөр сонгууль, санал хураалтыг зохион байгулахаар шийдвэрлэсэн байгаа. Мөн АН-ын даргад нэр дэвшигчээс ямар нэгэн дэнчин хураамж авахгүй, зөвхөн хөндлөнгийн аудитийн байгууллагаар хянагдсан сонгуулийн зардлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар зохион байгуулж байгаа. Ингээд өнөөдрөөс АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл эхэллээ” гэв.

С.Тулга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ard 2020-07-06 13:02:19
    Avaachee avaach
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2020-07-06 09:40:13
    Хүүе.Яаж байгаа юм бэ.АН-ын даргад нэр дэвшигчдээс дэнчингийн мөнгө аваач ээ.
    162.158.166.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-07-06 06:42:40
    Ардчилалын лидэрүүд гэгч энэ этгээдүүд Социализмын үед ажилгүй архичин амар хялбар аргаар хулгай булхай луйвараар амьдрах сонирхолтой хүн хогнууд байсан. Баас х...
    162.158.7.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-07-06 06:35:38
    Одоо МАХН-ч гэсэн энэ жишгээр лидерээ шинээр сонгох хэрэгтэй МАХН сая сонгуульд муугүй оролцсон авсан саналынхаа тоогоор Ардын нам , Ардчилсан намын дараа орсо...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-07-06 05:40:20
    ардчилсан нам гэж хэрүүлийн бузар шингэсэн байгууллага юм даа
    172.68.244.225
    Мэдэгдсэн Хариулах