Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жилээр хаслаа
Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дуусаж, шүүх ялын тогтоолоо уншиж танилцуулсан юм.  Ж.Эрдэнэбатын хувьд нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жилийн хорих ялаар шийтгэлээ.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байна. Шүүгдэгч нарт холбогдох хэргийн шүүх хурал долдугаар сарын 2-нд эхэлсэн. Шүүх хурал хэд хэдэн удаа хойшлогдсоны үндсэн дээр өнөөдөр гэм буруутайд тооцож яллах дүгнэлт гарлаа.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • busad n yasan be 2020-07-06 04:46:49
    busad ni yamar yal avsan be?
    172.69.70.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-07-06 04:38:55
    Огт гэмгүй хүнийг шийтгэнэ гэж юу байх вэ дээ... Ноцтой асуудал байсан болоод шийтгэж гэж ойлгож байна. Нэг болохоор Шүүх аваилгач гээд шйитгэхээр төрийн машин...
    172.68.10.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Сэлэнгийнхэн больцгоо Өнөрболор ч гэх ши 2020-07-06 04:32:41
    Арай бага уу?
    172.68.255.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-07-06 04:20:03
    Төрийн машин ажиллаж байна аа нөгөө ИХ-ын гишүүн халдашгүй байдал хуцваа бид эрх зүйт төртөй хэзээ болох вэ
    162.158.7.188
    Мэдэгдсэн Хариулах