Дахин нэг эх амаржиж охинтой боллоо
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 11,5 сая хүн өвчилж, 536 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн дотор 165 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 3 мянга гаруй  хүн эндсэн байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 5-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 334 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэнд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатлал руу шилжлээ. Ингээд Монгол улсын хэмжээнд батлагдсан 220 тохиолдолоос 188 хүнийг эмчлээд байна. Мөн ажиглах байранд тусгаарлагдаж байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авч ирж төрүүллээ. Охинтой болсон” гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus