АНУ-ын Дээд шүүх Макаогийн тэрбумтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов
АНУ-ын Дээд шүүхээс даваа гарагт Макаогийн тэрбумтан, үл хөдлөхийн бизнес эрхлэгч Нг Лап Сенг-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгов. Олон тэрбум долларын өртөг бүхий уулзалтын танхим барих зорилгоор НҮБ-ын хоёр элчин сайдад хахууль өгсөн хэргээр түүнийг 4 жилийн хугацаанд хорих ялыг 2019 онд оногдуулсан билээ.

Нг Лап Сенгийг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн тэргүүн, Антигуа-Барбудагийн элчин сайд асан Жон Эш болон НҮБ-ын Доминикан Улс дахь элчин сайдын орлогч асан Фрэнсис Лоренцо нарт хээл хахууль өгсөн хэргээр прокурорууд буруутгаж байсан билээ.

Нг Лап Сенг нь Пенсильван мужийн шоронд хоригдож байгаа бөгөөд 2022 оны 1 дүгээр сараас суллагдах боломжтой юм.

Эх сурвалж: nytimes.com

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дарангуйлагч Трамп 2020-07-22 05:20:26
    ЭНЭ УЛСАД ХУУЛЬ ҮЙЛЧИЛХЭЭ БАЙЖЭЭ. ТРАМП ЯАРАЛТАЙ ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ, ТҮҮНИЙГ ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААР ГАГЫН ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛ!