Д.Нямхүү: Тусгаарлах байранд байсан эмэгтэй амаржиж хүүтэй боллоо
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон бүс нутагт бүртгэгдэж, 11.168.000 мянган хүн өвчилж, 528 яманган хүн энэ өвчлөлөөс болж нас бараад байна. Сүүлийн үеийн мэдээнээс харахад халдвар эрчимтэй тархаж 6 хононгийн хугацаанд 1 сая гаруй хүн өвчилдөг болоод байна. Сүүлийн 18 хоногийн дотор 3 сая гаруй хүн дэлхий дахинд коронавирусийн халдвараар нэмж өвчлөөд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 195 мянган хүн өвчилж 4 мянга гаруй хүн нас бараад байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт  557 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдрийн сайн мэдээ нь 4 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатлалд шилжсэн. Энэ хүмүүсийн хувьд гурван жолооч байгаа 2 нь Белорус, 1 нь Орос жолооч, 15 хоногийн хугацаанд эмчлэгдээд гарлаа. Үлдсэн нэг нь Нурсультаны нислэгээр ирсэн  54 настай эмэгтэй, 22 хоног эмчлүүлээд гарлаа. Ингээд МУ-д батлагдсан нийт тохиолдол 220,  үүнээс 183 хүнийг эмчилж эдгэрүүлсэн, 37 хүн эмчилгээнд байгаа, 31 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр, чихрийн шижин өвчтэй нэг хүн, 2 хүүхэд байна. Өнөөдрийн хамгийн сайхан мэдээ гэвэл өглөө тусгаарлах байранд байсан эмэгтэйг ХӨСҮТ-д авчирч эсэн мэнд амаржуулсан бөгөөд хүү төрлөө" гэв.


С.Тулга
Бусдад түгээх
  • gplus