Гишүүдэд зориулсан хоёр дахь сургалтыг зохион байгууллаа
Шинээр байгуулагдсан 8 дахь удаагийн парламентын шинэ гишүүдэд зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газраас хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Өмнөх сургалтад МАН-аас сонгогдсон гишүүд оролцсон бол энэ удаагийн сургалтад Ардчилсан Намаас сонгогдсон гишүүд хамрагдав.

Сургалтаар Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, дэгийн онцлог зохицуулалтууд, Улсын Их Хурлын хууль тогтоох болон хянан шалгах үйл ажиллагаа, УИХ-ын гишүүний ёс зүй, төсөв, хангамж, үйлчилгээ, Төрийн ордны эрх зүйн зохицуулалт зэрэг сэдвээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Дотоод аудитын албаны дарга, захиргаа аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Баттогтох, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Х.Ууганбат нар танилцуулга, мэдээлэл хийв. Мэдээлэл, сургалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Туваан, Н.Ганибал, Б.Бейсен, О.Цогтгэрэл нар асуулт асууж, хариулт авлаа.

Сургалтад УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат болон УИХ-ын Тамгын газрын холбогдох хэлтсийн дарга нар оролцов.  

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-07-04 15:01:10
    өмнөх жилүүдийн "королио" хориоцоо нарыг суулгаа ч
    162.158.178.94
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин байна 2020-07-03 11:32:30
    Гишүүдийг телевизээр харж, хэн нь зөв асууж, хариулж байна бэ? Ширээнийхээ ард яаж сууж байгааг сонирхож харлаа. Гэтэл зарим эмэгтэй гишүүн ШАНААГАА ТУЛЧИХСАН,...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
    • Зүгээр  2020-07-05 16:25:30
      Болно ш дээ
      162.158.93.180
      Мэдэгдсэн Хариулах
  •  2020-07-03 07:11:15
    юу зааж өгөөд байгаан бэ? яаж хулхи аргаар баяжих туршлагаа таниулаад байгаа юм уу? өмнө байсан 76гаа шоронд явуулаач ээ
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах