А.Амбасэлмаа: Өнөөдөр хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 10,9 сая хүн өвчилж, 522 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн дотор 183 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 4 мянга гаруй хүн энэ өвчний улмаас эндсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “Долдугаар сарын 2-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид  нийтдээ 194 хүнд шинжилгээ хийсэн. Бүх шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарч байна” гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus