Парламент дахь хамгийн хамгийн
УИХ-ын 2020 оны сонгуулиар бүрдсэн парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд гурав хонож байна. Энэ удаагийн парламентад анх удаа гишүүнээр сонгогдсон 32, хоёр дахь удаагаа сонгогдсон 26, гурав дахь удаагаа сонгогдсон 7, дөрөв дэх удаагаа сонгогдсон 8, тав дахь удаагаа сонгогдсон 2, зургаа дахь удаагаа сонгогдсон 1 гишүүн байна. 

Эдгээрээс хамгийн хамгийн гэх тодотголд багтсан гишүүдийн тухай мэдээллийг хүргэе. 

ЭМЭГТЭЙ ГИШҮҮДЭЭС ХАМГИЙН ЗАЛУУ НЬ Ч.УНДРАМ

  Шинэ парламентын хамгийн залуу  эмэгтэй гишүүн Чинбатын Ундрам. 1982 онд төрсөн 38 настай. Эдийн засгийн ухааны доктор, дэд профессор цолтой, Монголын эдийн засагч. Тэрбээр Монгол улсын их сургуулийн сургалтын нэгдсэн албаны дарга, захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан. Хэдийгээр парламент дахь залуу гишүүдийн нэг ч хурааж хуримтлуулсан зүйл нь чамгүй их. Түүний хувьд жилийн 89 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүн нь 60 сая төгрөгийн орлого олдог. Хоёр зуслангийн байшин нэг орон сууцтай. Эдгээр нь 510 сая төгрөгийн үнэлгээтэй. 
 

ХАМГИЙН ИХ САНАЛ АВЧ СОНГОГДСОН ГИШҮҮН Н.УЧРАЛ

Шинэ парламентын хамгийн залуу гишүүнээр нэрлэгдээд буй Н.Учрал нь Монгол улсын  2020 оны УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт нэр дэвшиж 53651 хүний саналтайгаар сонгогдож хамгийн их санал авсан гишүүн болсон байна. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны сонгуулиар мөн Сонгинохайрханчуудын итгэлийг хүлээн сонгогдож байв. “Их Засаг” хэмээн вант улсын ханхүү гэгддэг түүний хувьд хүүхэд байхаасаа нийгмийн идэвхтэй нэгэн байсан бөгөөд 30 гаруй насандаа ийн туршлагатай парламентчийн тоонд ороод байна. Түүний хувьд улстөр төдийгүй бизнесийн салбарт ч одтой яваа нэгэн. Н.Учрал нь өнөөдрийн байдлаар Их Засаг олон улсын их сургууль ХХК, Массив трейд ХХК, Грийн Ланд групп ХХК, Рояал Академи ХХК, Гоц жаалууд цэцэрлэг ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эвэргрийнлайф ХК-иудаас хувь эзэмшдэг. Дансандаа тэрбум 499 сая төгрөгтэй. Хоёр зуслангийн байшин, гурван орон сууц, нэг үйлчилгээний зориулалтын газартай. Эдгээр нь 2 тэрбу 535 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 

ХАМГИЙН БАГА САНАЛААР СОНГОГДСОН ГИШҮҮН Г.МӨНХЦЭЦЭГ

Монгол улсын УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоод буй Г.Мөнхцэцэг энэ удаагийн сонгуульд хамгийн бага хүний санал авсан гишүүн боллоо.Тэрбээр  2020 оны УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшин 10175 хүний саналтайгаар сонгогдсон байна. Өнгөрсөн парламентад байгаа байхгүй нь мэдэхгүй “чимээгүй” гишүүдийн нэг байсан түүнд Дундговийнхон дахин итгэл хүлээлгэсэн нь хачирхал төрүүлж байгааг хэлэх нь илүүц биз. 




ХАМГИЙН БУДИЛУУ ГИШҮҮН Д.ДОРЖХАНД

“Зөв хүн электорат эвсэл”-ээс парламентад сонгогдсон ганц гишүүн бол Т.Доржханд. Шинэ парламентын хамгийн дээд боловсролтой хүн гэгдэх боловч тэрбээр эхний өдрөөсөө л будилж, Төрийн ордон руу пүүзтэй орох гэж оролдсон. Түүний энэхүү үйлдэл цахим орчинд багагүй шүүмжлэл дагуулсан юм. 

Түүний хувьд Хан-Уул дүүргийнхнийг төрд төлөөлөх эрхтэй л болсон УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардах эхний өдрөө төрөө үл хүндлэн, спорт заал руу орох гэж байгаа мэт авирласан нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээсэн юм. Т.Доржхандын хувьд өмнө яам тамгын газарт томоохон алба хашиж, Төрийн ордонд болсон арга хэмжээнүүдэд оролцож байсан нэгэн. Төрийн ордонд албаны хувцас өмсөж нэвтрэх ёстойг мэдэхийн дээдээр мэднэ. Гэтэл  олон нийтийн анхааралд өртөх гэсэн үү, Монгол төрийг үл тоосон уу, ямартай ч 300 долларын өртөгтэй пүүзээр “гангарч” ирэн олон нийтийн эгдүүцлийг хүргэв. 

ЦАХИМ ОРЧИНД ХАМГИЙН ИХ АНХААРАЛ ТАТСАН ПАРЛАМЕНТИЙН "ХОС"

Шинэ парламентын эргэн тойронд нэлээдгүй хөгжилтэй дүр зургууд өрнөж байна. Үүний нэг нь хамгийн “сунгалт” сайтай гишүүн С.Ганбаатар болон түүний зүрхний түлхүүрийг “хулгайлсан” А.Адьяасүрэн нар юм. Тэдний хэдхэн секундийн “романтик” бичлэг цахим орчинд цацагдсан даруйдаа олон нийтийн анхаарлыг татав. Улмаар шогч цахим хэрэглэгчид тэднийг гэрлүүлж, бал сарыг нь тэмдэглүүлсэн цуврал эвлүүлэг хийж олон нийтийн нүдийг  хужирлав. 

Харин шинэхэн гишүүн  А.Адьяасүрэн үүнд эмзэглэж “Энэ зургуудыг тавиагүй бол сошиал мeдиад хүн биш болж байгаа юмаа даа. Маш олон зураг, эeрэг сэтгэгдэл ирж байна. Бас сөрөг хандлага ч байна. Ширээний найзтайгаа та бүхэнд санамсаргүй инээд хөөр бэлэглэжээ. Комик ном болох шахуу олон хувилбар гарч байгаа нь сүүлдээ утгаа алдлаа. Юм хэтрэхээр утгаа алддаг. Давс, чихэр тун нь хэтрэхгүй байвал төгс амт гарна. Тунг нь тааруулахыг та бүхнээс хүсьe” хэмээн бичсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлснээр тэдний эвлүүлэгт цэг тавив. 

ХАМГИЙН ИХ ГАЗАРТАЙ ГИШҮҮН Ж.ГАНБААТАР

Парламент дахь хөрөнгөлөг гишүүдийн нэг бол Ж.Ганбаатар. Түүний хувьд 2016 онд Баянголчуудын итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн болсон. УИХ-ын гишүүн болохтой зэрэгцэн түүний эзэмшил дэх “Оргил” худалдааны төв нийслэлийн хамгийн байршил сайтай газруудад салбараа нээж, өргөжсөн. Нэг үгээр босс нь гишүүнээс сонгогдсон “Оргил”-ынхон түмний нүдэн дээр томорсон юм. Дүүрэгтээ тоймтойхон хийж хэрэгжүүлсэн  ажилгүй ч энэ удаад ч мөн УИХ-д суух эрх олж авсан сүйхээтэй эр. Ж.Ганбаатарынх гэдэг айл жилийн нэг тэрбум 500 гаруй сая төгрөгийн орлоготой. Тэрбумаар үнэлэгдэх гурван орон сууц, хагас тэрбумаар үнэлэгдэх автомашинууд гээд хөрөнгө орлогоо таван төрлөөр арвижуулдаг нэгэн. Хадгаламжиндаа 25 тэрбумын төгрөгтэй. Анх гишүүн болохдоо 13 тэрбум төгрөгийн хадгаламжтай байсан бол дөрөвхөн жилийн дотор ийн өсчээ. Түүний эзэмшилд Сээкл ХХК, Моннидер ХХК, Голденсвит ХХК, Нордлайн ХХК, Камдер ХХК-иуд бий. 

Ж.Ганбаатар гишүүний ХОМ-ээс анхаарал татах бас нэг зүйл нь газар. Түүний хувьд шинэ парламентын хамгийн их газартай гишүүн. Түүнд эзэмших 1261 м2, өмчлөх 324 м2, эзэмших 370 м2, өмчлөх 372 м2, өмчлөх 434 м2, эзэмших 4495 м2, өмчлөх 569 м2, өмчлөх 579.6 м2, өмчлөх 601 м2, өмчлөх 606 м2, эзэмших 7195 м2 зэрэг газар бий. 

Б.СУВДАА

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ануужин..ИЧИДГҮЙ. ГАР 2020-07-05 10:16:17
    Ger bul dalgahch..ДҮР ЭСГЭДЭГ.. ОЛОН НӨХӨР СОЛЬСОН..НӨГӨӨДҮҮЛ НЬ Ч ГЭЖ
    162.158.178.94
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-07-04 14:28:45
    Hamgiin olon eriin ovor damjsan n Anujin
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • suhee 2020-07-03 16:54:42
    Bosoo ganbaa deer OU.n toimch Ganbaa nemegdsen bl ug n ireh 4 jild hulgai luivariin asuudal arai l bagasah bailaa . Haramsaltai n songogchid tolgoigoo timhen ym...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-07-03 09:05:57
    Xamgiin xogiin zantai ni Dorjxand
    162.158.178.46
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-07-03 02:55:23
    ХАМГИЙН БАГА САНАЛААР СОНГОГДСОН ГИШҮҮН Г.МӨНХЦЭЦЭГ 0.5% буюу сураггүй гишүүн юм. хэлгүй дүлий байхгүй гишүүнийг хөөвөл таарна.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Tsogt 2020-07-03 02:36:39
    Jinhen bosoo ganbaa suudaldaa irlee.jijig garuud hoishoo hoishoo
    162.158.79.46
    Мэдэгдсэн Хариулах