Нэг яам нэмж, хоёр яамыг нэгтгэх асуудал яригдаж байна
Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан сонголоо. Харин одоо У.Хүрэлсүхийн танхим хэдэн яамтай байх вэ, хэн хэн сайдаар томилогдох вэ гэх асуулт нийгмийн анхаарлыг татаж байна.

Эх сурвалжуудын мэдээллээр Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамыг Соёлын яам болгох, Барилга хот байгуулалтын яамыг Зам, тээврийн хөгжлийн яамтай нэгтгэх тухай хар зураг гаргаад байгаа аж.

Одоогийн Засгийн газрын бүтцэд
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Гадаад харилцааны яам
  • Сангийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Барилга хот байгуулалтын яам
  • Батлан хамгаалахын яам
  • Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гэсэн 13 яам багтаж байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Гучин наймдугаар зүйл.


1.Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.
2.Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;
2/шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх;
3/салбарын ба салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;
4/хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;
5/төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;
6/улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах;
7/хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
8/төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх;
9/Улсын Их Хуралтай зөвшилцөж дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах.
3.Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Гучин есдүгээр зүйл.

/Энэ зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./
1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
3.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.

Дөчдүгээр зүйл.

1.Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
2.Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2020-07-04 15:19:57
    ингэж олон сольж үргүй гаргахаа зогсоо маш олон бланк тамга тэмдэг солигдоно иргэд төөрөлдөж байна спорт, соёлын агентлаг байх БШУЯ барилга зам тээвэр гэвэл ...
    172.68.253.74
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-07-03 07:12:05
    Идсэн уусан мөнгөнийхөө мөрийг арилгаж нэмж идэж уух замаа л засаж байгаа нь энэ дээ
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-07-03 01:16:36
    одоо наад олон хэрэггүй орон тоогоо цөөлөхийг Хүрэлсүх мэдэж хасах хтэй.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-07-02 13:13:53
    Oorsdodoo alban tushaal gargax gej yadchix yumaa !! Yamdiig tsool nemex xereggyi !!!
    162.158.90.165
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-07-02 08:07:36
    цөөлмөөр байхад нэмж яадаг лаалар бэ. яамнуудаар дүүрэн сул хэлхэлдсэн хор найруулагч нар байхад цөөлж ажилын ачаалал нэм. хийдэг хэдхэн хүн нь хийгээд бусад нь...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах