Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа
Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүний  халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь заалт, хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг болон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг тус тус үндэслэн Улсын Их Хурлын гишүүний  халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэнэ хэмээн заасан байдгийг санал, дүгнэлтэд дурдсан юм. Төрийн байгуулалтын байнгын хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарын бүрэлдэхүүнтэй Улсын Их Хурлын гишүүний  халдашгүй байдлын дэд хороог байгуулах нь зүйтэй хэмээн үзжээ.

 Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Туваан, С.Ганбаатар, Д.Өнөрболор, Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд нар асуулт асууж хариулт авч, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Энэхүү дэд хороо нь Улсын Их Хурлын гишүүний хувийн эрх ямбыг биш Улсын Их Хурлын буюу ард түмний засаглах эрхийг төлөөллөөрөө хэрэгжүүлж буй хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах бололцоог хамгаалах зорилготой гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн онцлоод шударга ёсыг хангах үүднээс дүрэм, журам, үйл ажиллагаагаа зөв зохион байгуулах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Сөрөг хүчнээс уг дэд хорооны бүрэлдэхүүнд төлөөлөл оролцуулаагүй байгаа талаарх Ц.Туваан гишүүний асуултад хариулт өгсөн. Тодруулбал, Улсын Их Хуралд 4 удаа сонгогдсон бие даагч гишүүн Н.Алтанхуягийг дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал тавьсан ч өөрөө татгалзсан гэлээ.

Ингээд Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг уншиж танилцуулснаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-07-06 05:38:58
    сү. батболдын тэр улсаас идсэн их алтыг хурааж аваачээ
    172.68.10.113
    Мэдэгдсэн Хариулах