Эдгэрсэн хүний тоо 177 боллоо
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхий дахинд 10,7  сая хүн өвчилж, 517 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн дотор 180 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 4 мянга гаруй хүн энэ өвчний улсаас эндсэн аж.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 1-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лабораторид нийтдээ 302  хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэнд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилал руу шилжсэн. Ингээд Монгол улсад батлагдсан тохиолдол 220, эдгэрсэн 177, эмчилгээнд 43 хүн байна” гэв.

Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus