ЭЕШ эхэллээ
ЭЕШ өнөөдөр улс орон даяар Монгол Улсын түүх болон Англи хэлний хичээлийн шалгалтаар эхэллээ. Улсын хэмжээнд шалгалтын 85 байрыг бэлдсэн байна.

Коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих заавар, зөвлөмж, шаардлагын дагуу шалгалтын байрны “шалган нэвтрэх хэсэг”-т шалгуулагчдын халууныг хэмжих, гарын ариутгал хийх, нэг удаагийн бээлий өгөх, бичиг баримт шалгах, тулгах, зөвлөн туслах зэрэг үйл ажиллагаанууд  шат дараатай явагдаж байгаа аж.

ЭЕШ-ийн хуваарь:

Долдугаар сарын 03  Баасан гараг
10:00-11:40 цагт Хими
13:00-14:20 цагт Газарзүй
16:30-17:50 цагт Нийгэм судлал

Долдугаар сарын 04 Бямба гараг
10:00-11:20 цагт Биологи
14:00-15:40 цагт Математик

Долдугаар сарын 05 Ням гараг
10:00-11:40 цагт Физик
13:00-14:20 цагт Орос хэл
16:00-17:20 цагт Монгол Хэл            

Б.Сувдаа
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.