НҮБ Ираны гэрээ эргэлзээтэй байгааг санууллаа

НҮБ энэ мягмар гаригт  Ирантай 2015 онд байгуулж гарын үсэг зурсан гэрээний ирээдүйд эргэлзэж байгаагаа сануулжээ. Гэхдээ Тегеран нь энхтайвны зорилгоор цөмийн гэрээг хадгалж байгааг баталгаажуулсан шилдэг арга хэвээр байгааг онцолсон байна. Энэ байгууллагын улс төр, энхтайвны бүтээн байгуулалтыг  хариуцсан орлогч Розмари ди Карло “Аюулгүй байдлын зөвлөлд  энэ гэрээний ирээдүй  эргэлзээтэй байгаад харамсч байна.  2018 онд АНУ энэ гэрээнээс гарсан болон Иранд тавьсан хориогоо дахин сэргээсэн”-ийг онцлов. Одоогоор Олон улсын цөмийн эрчим хүчний атомын агентлаг төлөвлөгөөнд тусгагдсан  цөмийн зэвсгийн амлалтаа Иран биелүүлж байгаа талаар бичсэн 11 тайланг шалгаад байна гэв.

Тэрээр “АНУ Ираны газрын тосны худалдаанд тавьсан хоригийн хураамжаас чөлөөлөх хугацааг сунгахаас татгалзаж, хориг тавьснаар гэрээний зорилгыг зөрчиж байгааг онцолсон байна. Энэ үйлдэл нь Иран болон энэ гэрээнд гарын үсэг зурсан гишүүн орон Франц, Их Британи, ОХУ, БНХАУ, Германыг төлөвлөгөөгөө  болон шийдвэрээ  хэрэгжүүлэхэд саад болж байна” гэв. Түүнээс гадна  АНУ цөмийн гэрээнээс гарсны хариуд гэрээгээр хүлээсэн хязгаарыг давсан гэж мэдэгджээ. Мөн Иранаас гэрээний бүх заалтыг дахин биелүүлэх болон гэрээнд гарын үсэг зурсан  бусад орны санааг зовоож байгаа асуудалд хариу өгөхийг хүссэн байна. Цөмийн хэлэлцээрт тулгараад байгаа бэрхшээлийг үл харгалзан, Ираны  гэрээг баталгаажуулах  шилдэг арга хэвээр байгаа гэж мэдэгджээ. Розмари ди Карло “Цөмийн гэрээ нь олон талт гадаад харилцааны болон хэлэлцээрийн мэдэгдэхүйц амжилт юм.

Мөн олон улс, бүс нутгийн аюулгүй байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэлхий нийтийн бүтцэд чухал ач холбогдолтой” хэвээр байгааг дурдсан байна. Түүнээс гадна бид цөмийн энэ гэрээнд оролцсон талуудыг  гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх арга замаар  бүх зөрчлийг шийдвэрлэхийг уриалж байна гэв.  Мөн гэрээ болон бүс нутгийн тогтвортой байдалд  сөргөөр нөлөөлж болох үйлдэл, өдөөн хатгасан үг хэллэгийг хэрэглэхээс зайлсхийхийг хүсч байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.