
УИХ-ын 2020 оны сонгуулиар бүрдсэн парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд хоёр хонож байна. Энэ удаагийн парламентад анх удаа гишүүнээр сонгогдсон 32, хоёр дахь удаагаа сонгогдсон 26, гурав дахь удаагаа сонгогдсон 7, дөрөв дэх удаагаа сонгогдсон 8, тав дахь удаагаа сонгогдсон 2, зургаа дахь удаагаа сонгогдсон 1 гишүүн байна.
Эдгээрээс хамгийн хамгийн гэх тодотголд багтсан гишүүдийн тухай мэдээллийг хүргэе.
Эдгээрээс хамгийн хамгийн гэх тодотголд багтсан гишүүдийн тухай мэдээллийг хүргэе.
ХАМГИЙН АХМАД ГИШҮҮН

Тэрбээр энэ жил 66 настай. Х.Баделхан нь өмнөх парламентад сонгогдон ажиллаж байсан бөгөөд өдгөө Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байгаа юм.
Түүний хувьд ахмад гишүүний хувиар анхдугаар чуулганыг даргалан явуулах хүндтэй үүргийг хүлээлээ.
ХАМГИЙН ОЛОН УДАА СОНГОГДСОН ГИШҮҮН

Н.Энхболд хамгийн олон удаа сонгогдсон гишүүнээр тодроод байна. Түүний хувьд Төв аймгийн иргэдийн итгэлийг хүлээн зургаа дахь удаагаа хүлээн парламентын гишүүн боллоо.
Н.Энхболд нь эдийн засагч мэргэжилтэй. Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцаас ажлын гараагаа эхэлсэн түүний хувьд 1993-1995 онд Шадар сайдын зөвлөх, дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны даргын алба хашиж байсан. Улмаар УИХ-ын 2000 оны сонгуульд нэр дэвшин сонгогдсон.
Н.Энхболд нь эдийн засагч мэргэжилтэй. Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцаас ажлын гараагаа эхэлсэн түүний хувьд 1993-1995 онд Шадар сайдын зөвлөх, дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны даргын алба хашиж байсан. Улмаар УИХ-ын 2000 оны сонгуульд нэр дэвшин сонгогдсон.
Үүнээс хойш УИХ-ын гишүүний сэнтийд тасралтгүй 20 жил сууж, энэ хооронд Гадаад хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, , Батлан хамгаалахын сайдын албыг хашсан байна.
Н.Энхболдын дараа парламентад хамгийн олон сонгогдсон гишүүнээр С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Ц.Мөнх-Оргил, Ч.Хүрэлбаатар, У.Хүрэлсүх, Б.Чойжилсүрэн нар нэрлэгдэж байна.
ХАМГИЙН СУНГАЛТ САЙТАЙ ГИШҮҮН

Шинээр сонгогдсон гишүүд өнгөрсөн мягмар гарагт тангаргаа өргөсөн. Энэ үеэр парламент дахь хамгийн сунгалт сайтай гишүүнээр С.Ганбаатарыг тодруулав.
Түүний хувьд УИХ-ын гишүүний тангаргаа өргөсний даргаа төрийн сүлдэндээ ёслон бөхийхдөө өөрийгөө хэрхэн сунгалт сайтай гэдгээ харуулаад амжив.
Өнгөрсөн 2012-2016 оны УИХ-д “Босоо” Ганбаа гэх тодотголтой байсан бол энэ удаад хамгийн сунгалт сайтай гишүүн гэж нэрлэгдэх нь ээ.
Г.ЗАНДАНШАТАР, С.БЯМБАЦОГТ НАР ХАМГИЙН "ЦЭЭЖ САЙТАЙ" ГИШҮҮД

Энэхүү тангаргийн үгийг уншихад ямар нэг үг үсгийн алдаа гаргах нь хуулийн зөрчилд тооцогддог тул гишүүдийн зүгээс УИХ-ын Тамгын газраас бэлдэж өгснийг харж уншсан ч зарим гишүүд үг нэмэх алдаа гаргаж, хурал даргалагчаас сануулга авч байв.
ХАМГИЙН ИХ ОРЛОГОТОЙ ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН
.jpg)
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан парламентад хоёр дахь удаагийн сонгогдон, Хөвсгөл нутгийнхнийг төлөөлөн парламентад суухаар боллоо. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хувьд таван тэрбум 109 сая төгрөгийн орлогынг өнгөрсөн 2019 онд олсон байна.
Харин 2018 онд 12 тэрбум 820 сая төгрөгийн орлого олсноо ХОМ-тээ мэдүүлж, олон нийтийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж байв.
Л.Энх-Амгалан нь Монголын бизнесийн хамгийн том акул гэгддэг MCS компанийн томоохон хувь эзэмшигч юм.
ХАМГИЙН ИХ ҮЛ ХДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ Д.ӨНӨРБОЛОР
.jpg)
Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн турш тойргоо “усалж, тордсоор” энэ удаагийн сонгуульд нэр дэвшин сонгогдлоо. Үүний ачаар УИХ-ын 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймгаас нэр дэвшин сонгогдсон юм.
Түүний хувьд төрийн тусгай хамгаалалтын газрыг там болгож, зайсангийн амыг дүүртэл нь зүсэн зүйлийг барилгаар дүүргэсэн нэгэн. Тэгвэл Д.Өнөрболор нь энэ удаагийн парламент дахь хамгийн их үл хөдлөхтэй гишүүнээр нэрлэгдэж байна. Тэрбээр 12 орон сууц, өвөлжөө, хаваржаа, хүлэмжийн зориулалтаар 16 газартай хэмээн ХОМ-тээ мэдүүлжээ. Эдгээр нь 18 тэрбум 438 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.
О.ОНОН