Монгол Улсын Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар /2020/07/01/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, МАН-ын VII бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн талаар танилцуулж, зөвшилцөх саналаа өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналыг хүлээн авч, УИХ-д оруулахаа мэдэгдэв.

Мөн МАН өнгөрсөн 4 жил, ирэх 4 жил гээд нийт 8 жил засаглаж, У.Хүрэлсүх дахин Ерөнхий сайдын алба хаших гэж буй тул аймаг, орон нутагтай танилцах гэх мэт танин мэдэхүйн чанартай зүйл хөөцөлдөхгүйгээр, мэргэжлийн туршлагатай, чадварлаг Засгийн газар бүрдүүлж, эдийн засгийг сэргээх ажлаа шуурхай эхлэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв.

Түүнчлэн хөдөө аж ахуй, эрдэс баялгийн салбар дахь экспортод чиглэсэн боловсруулах үйлдвэр, нэмүү өртөг шингээх зэрэг улс орны хөгжил, бүтээн байгуулалтад чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлэхэд нь Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналыг хүлээн авсанд талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлснээр танин мэдэхүйн шинжтэй асуудал ярилгүй, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлд тогтвортой шуурхай ажиллах бодлого баримтлана гэв.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.